
Хятадууд дэлхийн гүнийг судлах төслөө эхлүүлж, түүхэндээ хамгийн гүн өрөмдлөгийг хийж байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн мягмар гарагт Хятадын баруун хойд зүгийн Шиньжаан муж дахь Таримын голын сав газарт өрөмдлөг эхэлсэн ба төслийн дагуу мэргэжилтнүүд 11 100 м гүн өрөмдөж, дэлхийн 10 гаруй давхаргыг нэвтэлж, 145 сая жилийн настай, цэрдийн галавын үед тогтсон чулуулагт хүрэх аж.
Төсөл 457 өдөр үргэлжлэх ба Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд уг төслийг "Хятадын дэлхийн гүний судалгаа шинжилгээнд түүхэн ач холбогдолтой" хэмээн тодорхойлсон байна.
Дэлхийн гүний судалгаа нь дэлхийн дотоод бүтэц, өөрчлөлтийг судлахад туслах ба газар зүйн шинжлэх ухааны хувьд чухал дата болно хэмээн төслийг удирдаж буй Хятадын Үндэсний Газрын Тосны Корпораци компани онцолжээ.
Техникийн мэргэжилтэн Ванг Чуншэний тодорхойлсноор уг төсөл нь шинээр нээлт хийх, хүн төрөлхтний мэдлэгийн хил хязгаарыг тэлэх зоригтой алхам аж. Түүний хэлснээр энэ нь амар хялбар биш бөгөөд Хятадын Инженерийн Академийн эрдэмтэн Сун Жиншэнь "Өрөмдлөг хийх явцыг хоёр нарийн төмөр утсан дээр том оврын машин жолоодож явахтай адил гэж ойлгож болох юм." хэмээн онцолжээ.
Уг төсөлд ашиглагдаж буй өрөм нь 2000 гаруй тонн жинтэй бөгөөд цельсийн 200 хүртэлх хэм, агаарын даралтнаас 1300 дахин өндөр даралтыг тэсэхээр бүтээгджээ. Нөгөө талаас газрын доорх хүнд хэцүү нөхцлөөс гадна гадаргуу дээр Хятадын хамгийн халуун, хамгийн хуурай цөл болох Тарим голын сав газрын цаг уурын нөхцөл байдал ч томоохон сорил болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Тухайн төсөл нь Хятадын сансар болон газрын гүний судалгаа шинжилгээг өргөжүүлэх бодлогын нэг хэсэг бөгөөд 2021 онд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин улсынхаа нэр нөлөө бүхий эрдэмтдэд шинжлэх ухааны бүхий л салбаруудад тэр дундаа Дэлхийн гүний судалгаанд шинэ шинэ нээлтүүд хийхийг уриалсан билээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Си Жиньпин дотоодын эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсноор, Хятадыг эрчим хүчний компаниуд байгалийн шинэ эх үүсвэрийн эрэлд гарсан юм.
Шиньжаан муж нь ашигт малтмал, газрын тосоор баялаг бүс нутаг гэдгээрээ алдартай бөгөөд Хятадын газрын тос олборлогч хамгийн том компани болох Синопек компани Таримын голын сав газарт 8500 гаруй метрийн гүнд томоохон хэмжээний газрын тос болон байгалийн хийн ордыг олсон аж.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Колийн хойг дахь 12 262 м гүн нүх нь хүний оролцоотой гаргасан дэлхийн хамгийн гүн нүх хэвээр байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Gal
(103.57.95.176) 2023-06-07 13:53Salgalsan shaarnuud chin tamin haalga neechih we. Mongolchuud bid haah gj heden ueree notsoldoh bhda
Хариулах
BAT
(197.211.53.16) 2022-09-29 00:31БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах