МАХН Дархан хотод хуралджээ

Twitter Print
2014 оны 08-р сар 23-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

МАХН-ынхан төвийн бүсийн “Шударга ёсны хуралдай”-гаа Дархан хотод хийжээ. Тус намаас УИХ-д сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар ахлуулсан ажлын хэсгийнхэн уг хуралдайд оролцож гишүүдийнхээ санал бодлыг сонссон байна. Мөн уулзалтаар энэ оны сүүлчээр хуралдах Бага чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцжээ. Хувьсгалт намынхан хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдээ намрын чуулганаар нэн тэргүүнд үргэлжүүлэн авч хэлэлцэх ёстой гэдгийг онцолсон байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, тодорхой болгох хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг хөндөж Засгийн газрын үйл ажиллагааг муу байгааг шүүмжилсэн аж.

МАХН-ын удирдлагуудын зүгээс “сүүлийн үед нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархиудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь “саад” болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.