Кэмбрижийн хөтөлбөртэй олон улсын сургуулийг яагаад сонгох ёстой вэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР (International Curriculum): Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг дэлхийн 160 орны 10,000 гаруй сургуулиуд ашиглаж байгаа нь туршигдсан, дэлхийн стандартад нийцсэн хөтөлбөр болохыг батална. Хүүхдийн сурах эрмэлзлэлийг хөгжүүлж дэлхийн шилдэг их сургуулиудад амжилттай тэнцэн суралцахад шаардлагатай голлох ур чадваруудыг системтэй олгодог тул Харвард, Оксфорд зэрэг сургуулиуд Кэмбрижийн төгсөгсдийг хүлээн зөвшөөрдөг.

БАГШЛАХУЙ БА СУРАЛЦАХУЙ (Teaching and Learning): Кэмбрижийн боловсролын загвар нь багш, сурагч хоёрын хөгжлийг зэрэг ахиулдаг. Сурагчийн суралцах идэвхийг сайжруулж өөртөө итгэлтэй, алдаанаасаа суралцсан, эргэцүүлэх чадвартай, оролцоотой, чөлөөт сэтгэмжтэй болгож хөгжүүлдэг. Багш нар жилд 1000 гаруй багшийн хөгжлийн сургалтанд хамрагдах боломжтой.

ҮНЭЛГЭЭ (Assessment): Хичээл бүрийн төгсгөлд сурагчийн мэдлэг, ур чадвар, ойлголтыг хөндлөнгийн шалгалтаар үнэлгээ өгдөг нь сурагчийн хөгжилд эергээр нөлөөлж сургалтын чанарт хяналт тавих боломж олгодог.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙДАЛ (International Recognition): Гадаадын их сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцахад тохиолддог нийтлэг бэрхшээл бол Монголд төгссөн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудал юм. Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийн гэрчилгээтэй төгсвөл дэлхийн 1400 их сургуулиуд, Английн бүх их сургуулиуд, АНУ-ын шилдэг 600 их сургуулиуд бүгд хэлний оноо болон бусад шаардлага тавихгүйгээр хүлээн зөвшөөрч элсүүлэн суралцуулдаг.

ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭЛ (Global Community): Дэлхийн 160 орны 10,000 гаруй сургуулиудад 1 сая орчим сурагчид Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээлээ үзэж байна. Хөтөлбөрийн үнэ цэнийг хадгалж дэлхийн түвшинд боловсруулан хөгжүүлэхэд багш, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлага гэсэн оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал нөлөөлтэй байдаг. Тиймээс дэлхийн боловсролыг хүүхэддээ эзэмшүүлэхийг хүссэн эцэг, эх бүрийн сонголт Кэмбрижийн хөтөлбөр, Кэмбрижийн хөтөлбөртэй олон улсын сургууль байх нь ойлгомжтой.

КЭМБРИЖИЙН БОЛОВСРОЛЫГ МОНГОЛ ХҮҮХЭД БҮРД ХҮРГЭХ БОЛОМЖ: Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ихэнхи сургуулиудын төлбөр 10-60 сая төгрөг байгаа нь боловсролын тэгш бус байдлыг үүсгэж байна. Иймээс Шинэ Зууны Удирдагч олон улсын сургууль нь төлбөрийг боломжийн түвшинд тогтвортой барьж COVID-19 ийн 20 хувийн тэтгэлгийг олгож байгаадаа баяртай байна.

Аливаа улс орны хөгжлийн тулгуур нь боловсролын чанартаа байдаг бөгөөд хиймэл оюун ухаан, дижитал хувьсгалын энэ үед ирээдүйн ажил, мэргэжлийн амжилтын үндэс нь Кэмбрижийн боловсрол, үндэсний цөм хөтөлбөрийн хослол болж чадна гэдэгт итгэлтэй байна. Англи хэлийг төгс эзэмшихийн хажуугаар math, science, global perspectives зэрэг 70 гаруй төрлийн судалгаанд суурилсан дэлхийн стандартын хөтөлбөрөөр хичээлүүдээ судлах нь хүүхдийн ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болно.

Бархүүгийн Отгонбат 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.