“Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүдийг дэмжлээ

Twitter Print
2013 оны 11-р сар 17-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Хилийн чанадад байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Жишээлбэл, Хонконгт гэмт хэргийн сэжигтнээр монголын хоёр иргэн саатуулагдан шалгагдаж, 21 иргэн шүүхээр ял шийтгүүлэн хоригдож байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хонг Конгийн талтай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, төслийг хүргүүлжээ. Хонг Конгийн тал хэлэлцээр байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, хариу төслөө ирүүлснийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг судалж, энэ оны 5 дугаар сард Хонг Конгийн талтай хэлэлцээ хийн эх бичвэрийг тохиролцсон байна. Засгийн газрын хуралдаанаар энэ төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.