БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал өндөрлөлөө

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад албан ёсны дээд хэмжээний айчлал хийгээд өнөөдөр буцлаа. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү айлчлалын хүрээд хоёр улсын төлөөлөл өргөтгөсөн хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаанд хүрсэн хэмээн дүгнэж, уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан аж.

Өнөөдөр айлчлалынхаа хоёр дахь өдөр Монголын Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарыг хүлээн авч уулзаж УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцсон БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн-Ли Юань болон дагалдан ирсэн албаны хүмүүсийн хамтаар 17:45 цагт Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.