Б.Билэгттэй холбоотой нэхэмжлэл ирээгүй тул шүүх хурал болоогүй гэлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

2014 оны 8-р сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга, Бригадын генерал, тэргүүн комиссар Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын Тэргүүн дэд дарга С.Баатаржавыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан билээ.  

Харин өнөөдөр нэр бүхий мэдээллийн сайтуудад "ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь халсан тухай гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр /08.21/ авч хэлэлцээд түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж ажилд нь эргүүлэн тавих шийдвэр гаргасан" талаар мэдээллэжээ. 

Энэ талаар өглөө 11:30-ийн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 331061 утсаар асууж тодруулахад, “Манайд тийм гомдол ирээгүй, шүүх хурал ч болоогүй” гэсэн албан ёсны хариулт өглөө. Мөн хэрэв шүүх хурал болж, шийдвэр гаргасан бол мэдээлэл нь тэр даруй тус шүүхийн веб сайтад тавигдаж олон нийтэд хүрдэг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөлд 60 хоногийн дараа шүүх хурал болдог гэлээ.  

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.