Манай тамирчин медалиас атгаад алдлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Наньжин хотод үргэлжилж буй Залуучуудын II Олимпийн наадмын тав дахь өдөр манай тамирчин М.Анхцэцэг өрсөлдлөө. Тэрээр хүндийг өргөлтийн 63 кг-д шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн байна. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 94 кг, түлхэлттэйгээр 113 кг, нийлбэр дүнгээр 207 кг өргөжээ. Тэрээр огцом өргөлтөөр хоёрдугаар байрт бичигдэж түлхэлттэй өргөлтөөр 117, 118 гэсэн хоёр ордлого хийсэн ч өргөж чадсангүй. Хэрэв 115 кг-ыг захиалж амжилттай өргөсөн бол медаль хүртэх нь тодорхой байлаа.

Энэ жинд нийлбэр дүнгээр 228 кг-ыг өргөсөн Египетийн А.Сара алт, 210 кг-ыг өргсөн Мексикийн Д.Айоан мөнгө, 208 кг-ыг өргөсөн Украйны Зенченко хүрэл медалийн эзэн боллоо.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.