АНУ-ын шигшээ Баруун Африкт зорчихоос татгалзав

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох АНУ-ын шигшээ баг энэ сарын 27-нд Сенегалтай нөхөрсөг тоглолт хийх байсан. Гэвч Баруун Афиркт гарсан Эбола вирусын халдварын улмаас дээрх тоглолт цуцлагджээ. Нөхөрсөг тоглолтын хуваарьт “Мөрөөдлийн баг”-ийн гишүүд Сенегалын нэгдсэн эмнэлгээр зочилж, хүмүүнлэгийн ажилд оролцохоор төлөвлөж байв. Мөн тус улсын сагсан бөмбөгийн холбооны шугамаар хүүхэд залуучуудтай уулзах байсан. АНУ-ын шигшээ Африкт зочилохгүй ч дэлхийн аваргын өмнөх өдөр буюу энэ сарын 30-нд Финландын багтай нөхөрсөг тоглолт хийх аж. АНУ дэлхийн аваргын “С” хэсэгт Турк, Финланд, Шинэ Зеланд, Доминикан, Украйнтай оноолт таарсан.

 

Мөрөөдлийн багийн бүрэлдэхүүн

Д.ДеРөүз-"Торонто Рэпторс"

С.Карри-"Голден Стэйт"

Э.Дэвис-"Шарлотте Хорнетс"

Д.Коузинс-"Сакраменто Кингз"

А.Драммонд-"Детройт Пистонс"

К.Фрайд-"Денвер Нагеттс"

Р.Гэй-"Сакраменто Кингз"

Ж.Харден-"Хьюстон Рокетс"

Г.Хэйвуд-"Юта Жаз"

К.Ирвинг-"Клэвленд Кавальерс"

К.Корвер-"Атланта Хаукс"

Д.Лиллард-"Портлэнд Блэзерс"

Ч.Парсонс-"Даллас Маверикс"

Д.Рөүз-"Чикаго Буллз"

К.Томпсон-"Голден Стэйт"

М.Плумле-"Бруклин Нэтс"

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.