БНЭУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Twitter Print
2021 оны 04-р сар 16-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2021-2022 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлээрэй. Хөтөлбөр 04 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8672, Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах боломжтой.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.