Турах, туранхай байх, элэгээ, гэдэс дотроо цэвэрлэх, хүчиллэгээ багасгах маш амархан

Twitter Print
2022 оны 03-р сар 15-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Турах, туранхай байх, элэгээ, гэдэс дотроо цэвэрлэх, хүчиллэгээ багасгах маш амархан. Бүгдийг нь нэг дор хийчихэж болно. Эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй. Монгол ухаанаараа л явна.

1. Туранхай байя гэвэл чихэр бүү ид. Тархи хэрэгтэй чихрээ гурилан бүтээгдхүүнээс, жимс ногооноос шүүгээд авчихдаг. Чихэр бол байгалийн цэвэр бүтээгдхүүн биш. Үйлдвэрт бий болгосон хиймэл бүтээгдхүүн.

2. Улирлын чанартай хоолло. Орон нутгийнхаа хүнсийг ид.

Улирлын чанартай хооллох гэдэг нь:

Өвөл, хавар мах, гурил, төмс, үндэс ногоо, хадгалсан цагаан идээ, үүцээ ид.

Зун мах битгий ид, бага ид. Цагаан идээ, ногоо ид. Намар ногоо, тариа ид. Монгол хүнсээ болж өгвөл орон нутгийн хүнсээ ид.

3. Өлсвөл л ид. Битгий цайны цаг болчихлоо, өглөө болчихлоо гэж бодож ид. Би аль бага байхдаа сонсож байсан юм. "Баян хүн өлссөн үедээ иддэг. Ядуу хүн цагаар хооллодог" гэж.

Өглөө өлсөхгүй байгаа бол өглөөн цай уух хэрэггүй. Бие хэрэгтэй юмаа хэрэгтэй цагтаа шаарддаг.

Хэрэгтэй юмыг нь шаардахаар нь л өг. Шаардаагүй байхад нь "идэх цаг" болчихсон байгаа учраас хүчилж өгөх шаардлагагүй. Бие бас юу идмээр байгаагаа яг шаарддаг. Жишээ нь цус бага бол биед төмөр дутаж махсана. Энд өөрийнхөө шунал хүсэл, биеийн шаардлага 2-ыг сайн ялгах хэрэгтэй. Чихэрлэг зүйл, хүчиллэг зүйлд дассан бие энэ төрлөөсөө хамааралтай болсон байдаг учраас нэхдэг. Энд эрүүл ухаанаар биед юу хэрэгтэй билээ гэж бодох хэрэгтэй.

Үүнд тулгуурлаад туранхай байх, биеийн хорыг гадагшлуулах нэг диет байдаг. Уул нь бол диет биш. Замбараагүй иддэг улсын хувьд диет.

Интервал диет буюу 8/16 диет гэдэг. 16 цаг юм идэхгүй, 8 цагт нь идэж болно гэсэн үг.

Жишээ нь та өглөө 10 цагийн үед өглөөн цайгаа ууж эхлэсэн бол орой 18 цаг хүртэл юм идэж болно. Тэрнээс хойш идэхгүй.

Юм идэж болох 8 цагтаа чихэхгүй, ямар ч хамаагүй хог хүнс идэхгүй. Эрүүл, байгалийн, орон нутгийн хүнс иднэ. Хэзээ ч ус, цай, сүү ууж болно. Жүүc бага ууна. Учир нь жүүс ихэвчлэн асар их чихэртэй ус л байдаг. 16 цагт нь тэртээ тэргүй 8 цаг орчим унтаад, унтахын өмнө 4 цаг, сэрсэнийхээ дараа 4 цаг юм идэхгүй гоё таардаг. Интервал диетээр амьдардаг улс хэзээ ч өлсөхгүй, харин ч өглөө цайгаа уугаагүй мөртлөө асар их энергитэй байдаг.

Би л гэхэд өөрөө ч мэдэхгүй, интервал диетээр насаараа амьдарчихсан байгаа юм. Биеийнхээ шаардлагыг сайн сонсдог. Өлсөхөөр нь л шаардлагатай хоолыг нь өгдөг. Нүдэндээ харагдсан, амттай л бол гэсэн бүхнийг чихээд байдаггүй. Эхлээд биедээ шаардлагатай хүнсийг өгч цатгаад, цаана нь зай үлдвэл "амттай" гэгдэх хорыг бага хэмжээгээр өгдөг. Гэхдээ бас өдөр болгон биш. Хааяа нэг шоколад, зайрмаг, чипс, жүүс, аяга дарс өгч болно.

Энэ интервал диет нь автоматаар биеийн хорыг гадагшлуулдаг. Орой хамгийн сүүлд жишээ нь 18 цагаас өмнө юм идсэн байхад унтах хүртэл биед хангалттай хугацаа байж, хоолоо боловсруулж, ходоодыг хөнгөлж амжина. Шаардлагатай бол шингэн юм шаардана. Унтах хугацаанд бие их хоолыг боловсруулах гэж зовохгүй. Өглөө жишээ нь 10 цаг хүртэл юм идэхгүй хугацаанд хоол боловсруулах ажлаас ходоод бие чөлөөлөгдөж байгаа учраас биеийн хорыг гадагшлуулах ажлаа амар тайван хийнэ.

4. Хүчиллэгээ багасгахын тулд үндэс ногоо (төмс, лууван, манжин, сонгино гэх мэт газар дор ургадаг үндэснүүд) тогтмол идэх хэрэгтэй.

Хүчиллэг зvйлсээс татгалзах. Жишээ нь кофе (ургамлын гаралтай фенол хүчил), кола мэтийн хийтэй ундаа (нүүрсхүчил), архи (архи биед хороор танигдаж, бие энэ хорыг хүчил болгон хувиргадаг, архи уудаг хүний бие асар хүчиллэг!).

Хүчиллэгээ зун намрын улиралд, махаа багасгаж, өвлийн улиралд сүү, cүүн бүтээгдхүүний хэрэглээгээ багасгаж, үндэс ногоо идэж багасгана. Учир нь маханд амино хүчил, сүү, cүүн бүтээгдхүүнд сүүний хүчил байдаг.

Тийм ч учраас Монголчууд эрт дээр үеэс байгалийн жамаа дагаж, зун цагаан идээ идэж, махнаас мацаг барьж, өвөл тэртэй тэргүй цагаан идээ багасна, махаа идэж, бие организмаа эрүүл байлгаж иржээ. Тариа ногоо, самар, ургамалыг харин улирал харгалзахгүй олдох хэмжээгээр нь иддэг байжээ.

5. Архи, пиво, дарс, кофе уухгүй. Эсвэл бага ууна. Тамхи татахгүй. Архи ямар ч диетийг үгүй хийж, эрүүл биеийг хордуулж чадна. Бодибилдингээр хичээллэдэг улс болон бие, гадаад төрхөндөө маш их анхаардаг холливуудын одууд ихэвчлэн архи огт хэрэглэдэггүй. Жишээ нь супермэныг тоглосон Хэнри Кэвил гэдэг залуу "би архины төрлийн юм огт уудаггүй. Нэг аяга дарс уухад 2 долоо хоногийн булчингаа хөгжүүлсэн ажлын үр дүн үгүй болдог" гэж ярьж байсан.

Ч.Цэрмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.