Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс С.Эрдэнийн эзэмшиж байсан тамгыг хүчингүй гэж шийдвэрлэжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 03-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ардчилсан намын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүллээ.

Мөн Ардчилсан намд хэрэглэгдэж байсан тамгыг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүллээ. Ингэснээр Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байгаа тамга сэргээгдэж хоёр тамганы асуудал дуусгавар болж байна.

Цаашид Улсын бүртгэлийн байгууллага Улс төрийн намын тухай хууль зөрчиж намын тамгыг өөр этгээдэд өгөх замаар хагарал үүсгэдэг, зохисгүй үйлдэл бүү давтагдаасай гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа онцлон тэмдэглэсэн юм. Ийнхүү Ардчилсан намын тамгатай холбоотой маргаан эцэс болж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.