
Цахим спортын "CS:GO” төрлийн хамгийн том тэмцээн болох Мaжор Бразилын Рио де Жанейро хотод үргэлжилж байна. Монгол улсаас дэлхийн аваргад IHC Esports баг оролцож байгаа билээ. Тэдний хувьд эхний хоёр тоглолтодоо хожигдоод байсан ч хасагдах шатны тоглолтодоо хожил байгуулан тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо. IHC Esports-ийн хувьд цаашид хасагдах эрхгүй тэмцээнийг үргэлжлүүлнэ.
1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд бүс бүрээс шалгарсан шилдэг 24 баг өрсөлдөж байгаа юм. Ази-Номхон далайн бүсийг төлөөлж, Монголын “IHC Esports” баг өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр тааруу тоглож, төгсгөл муу хийсэн IHC Esports баг өнгөрсөн шөнө хожигдох эрхгүй тоглолтыг эзэн орны “00Nation” багийн эсрэг хийлээ.
Тус багийн бүрэлдэхүүнд “CS:GO”-ийн амьд домгууд гэж хэлж болохуйц 2016, 2017 оны дэлхийн шилдэг тоглогч, Мэйжорын хоёр удаагийн аварга “Coldzera” Марсело Дэвид, мөн Мэйжорын аварга “Taco” Эпитасио де Мело тэргүүтэй тоглогчдоос бүрдсэн баг юм.
Гурван тоглолтын бүхий тоглолтын эцэст “IHC Esports” баг 2-1 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. 15 мянган хүний суудалтай Ёнес арена Бразилчуудаар дүүрч, тэд багаа уухайлан дэмжсэн.
Гэвч манай залуус ялалт байгуулж, Бразилчуудыг чимээгүй болгож чадлаа. Ийнхүү манай баг нэг хожил, хоёр хожигдолтойгоор аяллаа цааш үргэлжлүүлэхээр боллоо.
Тэдний хувьд цаашид ч мөн хожигдох эрхгүй тоглолтуудыг хийх бөгөөд өнөөдөр 22:00 цагаас "OG" багтай тоглоно.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(102.89.22.40) 2022-11-20 03:55БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах