“Мөрөөдлийн баг”-ийн мөрөөдөл алтан медаль

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 31-нд сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн Испани улсад эхэлнэ. Тэмцээний “А” хэсэгт Испани, Серб, Франц, Бразил, Египет, Иран, “В” хэсэгт Аргентин, Грек, Хорват, Пуэрто Рико, Сенегал, Филлипин, “С” АНУ, Турк, Украйн, Шинэ Зеланд, Финланд, Доминикан, “D” хэсэгт Литви, Австрали, Словени, БНСУ, Мексик, Анголын шигшээ орсон байна. Харин ОХУ, БНХАУ, Герман, Нигери зэрэг шилдэг багууд энэ удаа эрхээ авч чадаагүй юм.

Сагсан бөмбөгийн дэлхийн аваргад хуучнаар Югослав улс хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлсэн бол АНУ дөрвөн удаа алтан медаль хүртжээ. 2006 онд Японд болсон тэмцээнд Испани анх удаа дэлхийн аварга цолыг хүртэж олны таамгийг эвдэж байв. Тэмцээн бүрт “Мөрөөдлийн баг” түрүүлэх магадлалтай байдаг ч 2002 онд нутаг дээрээ гутамшигт ялагдал хүлээж хөгжөөн дэмжигчдээ гомдоосон. Тэр жил Индианаполис хотод дэлхийн аварга болоход Ж.Карл дасгалжуулагчтай “Мөрөөдлийн баг” шөвгийн наймд Югославт 78:81-ээр хожигдож байлаа.

АНУ-ын шигшээ баг Олимпийн наадмаас 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 200, 2012 онд алт, 1972 онд мөнгө, 1988, 2004 онд хүрэл медаль хүртэж байсан. Мөн дэлхийн аваргын тэмцээнд 1954, 1986, 1994, 2010 онд алт, 1950, 1959, 1982 онд мөнгө, 1974, 1990, 1998, 2006 онд хүрэл медаль авсан аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.