
Япон улс дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн Орос руу тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглолоо. Дөрөвдүгээр сарын 5-наас Япон улс Орос руу тансаг зэрэглэлийн бараа, тэр дундаа дээд зэрэглэлийн автомашин, үнэт чулуу экспортлохыг хориглоно. Энэ тухай мягмар гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда мэдэгдсэн тухай KyodoNews мэдээлэв.
«Засгийн газар Орос руу дээд зэрэглэлийн автомашин, үнэт чулуу, үнэт эдлэл зэрэг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглох шийдвэр гаргасан. Хориг дөрөвдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлнэ» гэж тэр хэллээ. Сайдын хэлснээр, Япон улс Украинд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Оросын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа G7-той нягт уялдаатай ажилласан хэвээр байх аж.
Тус яамнаас гаргасан жагсаалтад нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Жагсаалтад архи, тамхи, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, үслэг эдлэл, хувцас, гутал, малгай, хивс, үнэт эдлэл, керамик эдлэл, шилэн эдлэл, усанд шумбах хэрэгсэл, автомашин, мотоцикль, зөөврийн компьютер, цаг (үнэт металл ашигласан загвар), төгөлдөр хуур, дүрслэх урлаг, эртний эдлэл багтсан болно.
2021 онд Японоос Орост хийсэн экспортын хэмжээ мөнгөн дүнгээр 862.4 тэрбум иен буюу 6.9 тэрбум ам.доллар болжээ. Энэ үзүүлэлтийн талаас илүү хувийг автомашин, сэлбэг хэрэгсэл эзэлж байна.
Япон өмнө нь Украин дахь дайны улмаас ОХУ-ын эсрэг хэд хэдэн багц хоригийг баталсан. Тус улсын удирдлага, албан тушаалтан, бизнесменүүд зэрэг 100 гаруй хүн хувийн хориг арга хэмжээнд өртсөн байна. Экспортлохыг хориглосон бараа, технологийн жагсаалтад хагас дамжуулагч, далай тэнгис, нисэхийн аюулгүй байдлыг хангах төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгсэл, холбооны хэрэгсэл, цэргийн бүтээгдэхүүн, түүний дотор зэвсэг, программ хангамж, газрын тос боловсруулах тоног төхөөрөмж зэрэг 300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн багтсан байна.
Үүнээс гадна Япон улс «Открытие» банк, Новикомбанк, Совкомбанк, ВТБ, «Россия» банк, Промсвязьбанк, ВЭБ.РФ зэрэг банкуудын активыг зарцаажээ.
Сосорбарамын Майдар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.81) 2013-12-08 23:05Ene tegeed ahiad hudlaa bolson uu? Esvel ogchihsoniig ni bi medeegui yavaad baina uu?
Хариулах