“Аваргуудын лиг”-т Англи, Испани, Германы гурван баг эрхээ аваад байна

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн шинэ улиралд оролцох 22 багийг танилцуулж байна. Дээрх багууд нь улсынхаа лигт өндөр амжилт үзүүлж шууд оролцох эрхээ авсан аж. Харин үлдсэн арван багийн нэр ирэх долоо хоногт тодорхой болно.

Английн “Челси”, “Ливерпуль”, “Манчестер Сити”, Испанийн “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, “Шальке 04”, Италийн “Ювентус”, “Рома”, Францын “ПСЖ”, “Монако”, Португалын “Бенфика”, “Спортинг”, Голландын “Аякс”, Белгийн “Андерлехт”, Швейцарийн “Базель”, ОХУ-ын “ЦСКА Москва”, Туркийн “Галатасарай”, Грекийн “Олимпиакос”, Украйны “Шахтёр” багууд шууд оролцохоор болсон. Энэ удаа Английн “Манчестер Юнайтед”, Италийн “Милан”, “Интер”, Францын “Лион” зэрэг шилдэг клубууд оролцох боломжгүй болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.