Хүүхдийн дэлгэцийн хэрэглээ

Twitter Print
2021 оны 03-р сар 11-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн нийтийн технологийн шинэчлэлтэй холбоотойгоор компьютер дэлгэцэнд донтох улмаар сэтгэц буюу зан төлвийн өөрчлөлттэй болох нь насанд хүрэгчид тэр дундаа хүүхдүүдийн дунд тулгамдсан асуудал болж байна.

Дэлгэцэнд донтсоноос бага насны хүүхдэд нэг шинж тэмдэг давамгайлсан сэтгэцийн өөрчлөлт гарч эхэлдэг. Тухайлбал

Цэцэрлэгийн насны хүүхдүүд

Нүдээ анивчих

Хоолойгоо ойр ойрхон засах

Гудчиж дуугарах

Нүүрээ хөдөлгөх

Орондоо шээх

Нойрондоо муудах

Булчин татганах эмгэгээр илэрч болно.

Үзэж харж буй контентын агуулга нь хүчирхийлэл агуулсан бол хүүхэд айдастай болох, хар дарах, зүүдэндээ явах, ярих гэх мэтээр хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт ордог. Тиймээс бага насны хүүхдэд түлхүү гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Сургуулийн болон өсвөр насны хүүхдүүдэд

Сэтгэцийн өөрчлөлтүүд

Булчин татганах

Орондоо шээх

Нойрны өөрчлөлтөнд орох

Архаг ядаргаа

Их ууртай уцаартай болох

Цочимтгой болох

Сэтгэлээр унах

Бие махбодын өөрчлөлтүүд

Бодисын солилцооны өөрчлөлтөд орох

Дархлаа сулрах

Халдварт өвчинд өртөмтгий болох

Хоолны дуршил буурах

Аажимдаа биеийн өсөлт буурах, удаашрах.

Сэтгэцийн эмч, сэтгэл зүйчийн зөвлөснөөр дэлгэцийн донтолтоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ, ЦАГИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭХ, НАЙЗЫН ТӨВШИНД ХАРИЛЦАХ юм. Иймд эцэг эхчүүд хорио цээрийн эдгээр үеүүдэд хүүхдэдээ гаргах цагийг нэмэгдүүлж, хайртай гэдгээ үргэлж сануулснаар олон эрсдэлээс энхрий балчир үрсээ хамгаалж чадна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.