БЗД-ийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг цагдан хорьжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг цагдан хорьжээ.

Энэ хэргийн талаар АТГ-ын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодруулахад “Мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг цагдан хорьсон нь үнэн. Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулаад байна” гэв.

Б.Батсүх нь компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан буюу компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа аж. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байна.

Албан бус мэдээллээр түүний гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авсан гэх мэдээлэл байна.

Тэрбээр энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.