Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нь цистит өвчнийг сэдрээх нэг хүчин зүйл болдог

Twitter Print
2021 оны 08-р сар 27-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нь цистит өвчнийг сэдрээх нэг хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл цистит ойр ойрхон сэдрээд байвал үтрээний үрэвсэл болон умайн үрэвсэлт өвчлөлийн үед үүсгэгч нян нь шээсний сүвээр дамжин улмаар цистит өвчнийг сэдрээх нэгэн хүчин зүйлс болно.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинд дараах өвчнүүд орно.

*үтрээний үрэвсэл*умайн хүзүү болон умайн салстын үрэвсэл

*умайн гуурсан хоолойн үрэвсэл

*өндгөвчний үрэвсэл

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

*Бэлгийн идэвхэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог(Бэлгийн харьцаанд огт ороогүй эмэгтэйд илэрч болдог ч бэлгийн харьцаа нь эрсдэлт хүчин зүйл юм )

*Бэлгийн шинэ хавьтагчтай болох

*Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвараар өвдөж байсан

*Тамхи татдаг

*Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг

*Хөөсрүүлэгчтэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед илрэх зовиур :

Эхэн үед ямар нэг зовиургүй, цагаан юмны хэмжээ ихэсэж, өнгө үнэр өөрчлөгдөнө

Өвчин хүндрэхэд дараах зовиурууд илэрдэг:

Умдаг орчмоор өвдөх

Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах

Биений юмны мөчлөг хооронд цуслаг ялгадас эсвэл цус гарах

Бэлгийн харьцааны үед өвдөх

Халуурах, бие чихүүцэх

Шээс ойр ойрхох хүрэх

Бэлэг эрхтэн, умдаг орчим тууралт гарах

Цавины булчирхай цочих

Эмчилгээ:

Ямар төрлийн өвчин байна гэдгээс хамаарч эмчилгээний тактик янз бүр байдаг.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд болон дахин үрэвсэхээс сэргийлэх зорилгоор эмчийн зааврын дагуу цэвэр эмийн ургамлын найрлагатай эм бэлдмэл хэрэглээрэй.  

Эдгээр бүтээгдэхүүн нь цэвэр эмийн ургамлын найрлагатай

*умай, өндгөвч, үтрээний үрэвслийг дарж, эмчилнэ

*умайн цусан хангамжийг дэмжинэ

*умай, үтрээний үрэвсэл үүсгэгч нянгийн үржлийг дарангуйлна

*үтрээнээс ялгарах эмгэг цагаан юмны ялгаралтыг багасгана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.