Хамраас цус гарсан үед ямар арга хэмжээ авах вэ?

Twitter Print
2017 оны 01-р сар 06-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Хамрын цус алдалт, цус алдах нь гэмтэл, цусны бүлэгнэлтийн алдагдал, артерийн даралт ихсэх өвчин ба бусад өвчнүүд, эсвэл биеийн хүчний ачааллын үед үүсдэг.

Анхны тусламж

1. Цус алдаж буй хүнийг бага зэрэг тонгойлгож суулгана.

2. Цус гарч буй хамрын нүхээр 3% устөрөгчийн давхар исэл, эсвэл хүйтэн усаар норгосон хөвөн хийж хамрын нүхийг дарна. Дарсан чигтээ 5 минут болно.

3. Хамрын орчимд хүйтэн усаар дүүргэсэн хүүдий, мөстэй жин тавина.

4. Хамран дахь хөвөн цустайгаа хатаж авахад бэрхшээлтэй болвол дусаалгуураар норгож болно. Цус гарч буй хүнийг босгож, эсвэл толгойг хүчтэй арагш нь гэдийлгэж болохгүй, учир нь цус залгиур луу орж, бөөлжиж болно.

5. Хэрэв цус хүчтэй гарч байвал нэн яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.