Япон Улсын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 21-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд  Монгол Улсад айлчилж байгаа Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоo Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Япон Улсын Парламент дахь Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Сацүки Эда, Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хироюки Сонода болон парламентын гишүүд багтжээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын гурван бүлгийн тэргүүн болон парламентын  гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж байгаад талархал илэрхийлээд  Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.    

Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотoо Хаяаши  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа стратегийн харилцаа, эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд  Монгол Улсад айлчилж байгаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэ болон ЗГХЭГ-ын дэд дарга Кацүнобү Катогийн ээж Мүцүко Като нар багтсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.