Герман, Норвеги, Англи, Франц зуун хувийн амжилттай явж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ирэх онд Канад улсад болно. Дээрх тэмцээнд оролцох Европын бүсийн шигшээ багуудын урьдчилсан тоглолтууд өндөрлөх шатандаа орж байна. Долоон хэсэгт хуваагдан 42 өрсөлдөж байгаагаас “A” хэсэгт Герман найм хожиж нэг ч хожигдолгүй 24 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол ОХУ 16, Ирланд 14, Хорват 5, Словак 4, Словени 3 оноотой байгаа аж.

“B” хэсэгт Испани 22, Итали 19, Чех 14, Румын 8, Эстони 4, Македон 1 оноотой, “C” хэсэгт Швейцарь 25, Исланд 13, Дани 12, Израйл 9, Серб 7, Мальт 0 оноотой, “D” хэсэгт Шотланд 21, Швед 21, Польш 10, Босни 9, Хойд Ирланд 2, Фарерын Арлууд 2 оноотой, “E” хэсэгт Норвеги 24, Голланд 19, Бельги 13, Португал 12, Албани 3, Грек 0 оноотой, “F” Англи 24, Уэльс 19, Украйн 16, Турк 9, Беларусь 6, Монтенегро 0 оноотой, “G” хэсэгт Франц 24, Финланд 18, Австри 15, Унгар 9, Казахстан 4, Болгар 1 оноотой үргэлжлүүлж байна. Хэсэг тэргүүлсэн долоон улс дэлхийн аваргад оролцох эрхээ шууд авах аж.

Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн анх 1991 онд БНХАУ-д болоход АНУ, Норвеги, Швед эхний гурван байрыг эзэлж байжээ. Тэр цагаас хойш АНУ 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт зургаан медаль хүртсэн. Нэгдсэн улс бүг тэмцээнээс медаль хүртсэн цорын ганц орон нь юм. Мөн Герман хоёр удаа, Норвеги, Японы шигшээ тус бүр нэг удаа дэлхийн аварга болж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.