Цэвэрлэгээ хялбархан хийх бүтээлч 20 санаа

Twitter Print
2020 оны 12-р сар 18-нд 15:43 цагт
Мэдээний зураг,

Олонх хүмүүс гэр цэвэрлэнэ гэхээр үстэй толгой нь арзайдаг. Гэр цэвэрлэх нь цаг их авахаас гадна бидний хийдэг бүхий л ажлуудаас хамгийн уйтгартай нь мэт санагддаг. Магадгүй гэр цэвэрлэхийн оронд өөр юуг ч хамаагүй хийе гэх хүн ч байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч хийхээс өөр аргагүй энэ ажлыг хэрхэн хялбархан байдлаар, багахан цаг зарцуулан хийж болдог болохыг харуулсан 20 аргыг танилцуулъя. Та эдгээр аргуудыг ашиглаад сурчихвал өөр дуртай ажилдаа зарцуулах цаг чинь санаанд оромгүйгээр уртсах болно.

1. Уруулын будгийг хялбархан арилгах. Үүнийг арилгахдаа үсний цацлага хэрэглэх бөгөөд цацлагаа шүршээд 10 минут байлгаад дараа нь алчуураар хөнгөхөн арчина. Тэгээд угаасан ч болно.

2. Сонгиноор гриллээ цэвэрлээрэй. Цагаан сонгиныг таллаж зүсээд гахайн мах шарсан халуун гриллнийхээ сараалжин төмрийг үр. Энэ нь сараалжийг үнэхээр сайхан цэвэрлээд зогсохгүй дараагийн удаа хэрэглэх үед маханд сайхан амт оруулна.

3. Холигч цэвэрлэх. Блендэр буюу холигчиндоо халуун ус хийж, аяга угаагч шингэнээс ганц дуслыг нэмээд холигчоо асааж, хэдэн секунд ажиллуулчих. Дараа нь усаа асгаж, цэвэр усаар зайлаад хатаагаарай.

4. Нүцгэн гараараа хагарсан шилний хэлтэрхийнүүдийг цуглуулахаа түр азна. Харин цагаан талхны хэрчмээр шилний хэлтэрхийнүүдтэй хэсэгт дарахад хамгийн жижиг хэлтэрхийг ч наалдуулж авч чадна.

5. Таазны сэнс цэвэрлэгч. Хуучин дэрний уутыг сэнсний далбангуудын гадуур углаад арчвал бүх тоос шороо дэрний уутан дотор унана.

6. Арьсан тавилгыг сэргээх. Арьсан бүрээстэй тавилганы бүрээсийг гутал өнгөлөгчөөр зүлгэвэл бүх зураас, элэгдэл нь алга болно.

7. Аяга угаагчны гүн цэвэрлэгээ. Аяга таваг угаагчныхаа хамгийн дээд талын тавиур дээр аяганд цагаан цуу хийж тавиад хамгийн өндөр температур дээр нь ажиллуул. Дараа нь ёроолд нь хүнсний сода цацаад дахин ажиллуул. Гайхалтай цэвэрхэн болж байгаа биз.

8. Матрасаа цэвэрлээрэй. Шүршигч саванд архи хийгээд матрасан дээрээ хөнгөхөн шүршинэ. Хаттал нь байлга. Бактериас үүдэлтэй үнэр оргүй алга болох болно.

9. Ванны толбыг цэвэрлэх. Бэрсүүт жүржийг таллаж хуваагаад шүүсийг нь ваннанд хүрээлэн тогтсон толбон дээр давстай хамт шүршиж өг. Сайтар үрэхэд хүрээ сураггүй алга болно.

10. Модон эдлэл дээрх усны толбо. Модон эдлэл дээр ёроол нь нойтон аяга тавихад хүрээ үүсээд тогтчихдог. Үүнийг эхлээд алчуураар илүүдэл чийгийг нь шингээж аваад дараа нь үсний сэнсээр хаттал нь үлээлгэ.

11. Хоёр алхамт грилл цэвэрлэгээ. Гриллээ салгаад халуун дээр нь завсар нь цаасан салфетка норгож, давхарлан хавчуул. Халуун уур гриллийг цэвэрлэх бөгөөд гар хүрч болохуйц хөрснийх нь дараа хуурай салфеткаар арчиж цэвэрлэ.

12. Аяга угаагч порлоныг ариутгах. Нойтон порлоноо богино долгионы зуухны өндөр температурт 2 минут халаахад бактери нь 99% арилна.

13. Амьтны үсийг цэвэрлэх шал арчигч. Хивсэн дээр чинь нохойны үс байхгүй юм шиг харагдаж байсан ч хаймран шал арчигчаар хивсэн дээгүүрээ гүйлгээд үз. Гарч ирсэн зүйл таныг цочирдуулна.

14. Нойтон гутал, бээлийг хурдан хатаах арга. Базсан сонингийн цаас нь маш сайн хатаагч хэрэгсэл юм. Эсвэл зүгээр л түүхий будаа хийж болно.

15. Тосны толбыг арилгах. Хувцсан дээр чинь тосны толбо болчихсон уу? Цагаан шохойгоор тосны толбыг сайтар үрж түрхээд хэдэн минут байлгасны дараа чийгтэй алчуураар шохойгоо арилтал нь арч.

16. Мяндсан буйдангийн цэвэрлэгээ. Шүршигч саванд архи хийж, буйдангаа шүршээд цагаан хөвсгөрөөр үр. Харин дараа нь хатуу үстэй сойз ашиглан мяндсуудыг хөвсийлгө.

17. Кофе бутлагч цэвэрлэх. Кофе бутлагчиндаа 1 амны том халбагаар хүнсний сод хийгээд ажиллуул. Дараа нь содаа арчиж авна.

18. Шарах шүүгээ цэвэрлэх. Бүрэн хөрсөн шарах шүүгээнд аяганы тал хүртэл наштырийн спирт хийж тавь. Нэг шөнө хонуулаад маргааш нь арчиж цэвэрлэнэ.

19. Хатаагч даавууг ашиглах. Зурагтнаас эхлээд номын тавиур гээд бүх зүйлийг хатаагч даавуу ашиглан цэвэрлэж болно. Тоосжихгүй шинж чанар нь цэвэрлэсэн гадаргууд тоос тогтохоос удаан хугацаагаар хамгаална.

20. Хивсний толбо цэвэрлэх. Ус, цагаан цуу хоёрыг тэнцүү хэмжээгээр холиод хивсний толбон дээр цацна. Дээрээс нь чийгтэй цэвэрхэн алчуур тавиад индүүднэ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.