
Канад улсад үргэлжилж буй 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний финалд өрсөлдөх багийн нэр тодорлоо. Урд шөнө хагас шигшээгийн хоёр тоглолт болоход Африкийн төлөөлөл Нигери БНАСАУ-ыг 6:2-оор бут ниргэж хүрчирхэг байгаагаа харуулсан. Мөн Герман Францыг 2:1-ээр хожиж дэлхийн аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөөх тоглолт 24-ны шөнө явагдах бөгөөд Франц-БНАСАУ хоорондоо учраа таарлаа. Харин аваргын төлөө шалгаран үлдсэн Герман-Нигерийн шигшээ 24-ны үүрээр Монреаль хотын “Олимпик Стадион” цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд Европ тивээс Герман, Франц, Англи, Финланд, Америк тивээс Бразил, АНУ, Мексик, Парагвай, Коста Рика, Канад, Ази тивээс БНАСАУ, БНХАУ, БНСУ, Африк тивээс Нигери, Гана, Австрали тивээс Шинэ Зеландын баг шалгарсан оролцсон. Хэсгийн тоглолтонд Франц гурав хожиж зуун хувийн амжилт үзүүлсэн бол Герман хамгийн олон буюу 12 гоол оруулжээ. Харин Коста Рика, Финландын шигшээ гурван тоглолтоос нэг ч оноо авч чадалгүй нутаг буцжээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505