Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын дарга Си Зиньпинийг угтан авлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 21-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын манай улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний гэргий Х.Сэлэнгэ, Гадаад харилцааны сайд Л.Болд нар эрхэм зочдыг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хүлээн авлаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.

БНХАУ-ын даргын айлчлалын хөтөлбөр

/2014 оны 8 дугаар сарын 21-22/

1. 11:20 минут Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ. 

2. 16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтах ёслол болно. /Чингисийн талбайд/ 16:20 Сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

3. 16:45 минут Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээр. /Төрийн хуралдааны А танхим/ 

Сурвалжлах баг:(зөвхөн зурагчин, зураглаачид) (Эхний 3 минутыг сурвалжилна)

4. 17:15 сэтгүүлчид байраа эзэлнэ.

5.  17:45 минут Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. /Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд/.

6. 18:00-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. /Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд.

/2014 8 дугаар сарын 22-ны өдөр/

1. 09:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

2. 09.30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхана /Төрийн ордны хуралдааны "Б" танхим/ Сурвалжлах баг (Эхний 3 минутыг сурвалжилна)

3. 09:35 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

4.  10:10 минут- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд бараалхана /Төрийн ордны хуралдааны "Б" танхим/ Сурвалжлах баг (Эхний 3 минутыг сурвалжилна).

5.  10:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

6.  10:45 минут- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

7. 14:00 сэтгүүлч, зураглаач нар байраа эзэлнэ.

8. 15:30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно. /"Туушин" зочид буудлын 5 дугаар давхрын хурлын танхимд/

9.  Бэсрэг наадмыг тусгай мандаттай сэтгүүлчид сурвалжилна. 13:00 Төрийн ордны гаднаас хөдөлнө эзэлнэ.

10. 16:30 минут-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн лиюань нар "Бэсрэг наадам" үзэж сонирхоно. /Чингисийн хүрээ жуулчны бааз/.

11. 15:00 нисэх буудал дээр ирнэ.

12. 17:30 минут- Үдэлт.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.