БНСУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 1,914,440 воноор шинэчлэн тогтоолоо

Twitter Print
2021 оны 08-р сар 05-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 10-р бүлэг 1-р заалтын дагуу 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2022 оны 12-р сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоон албан ёсоор зарлалаа.

БНСУ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр шинэчлэн баталдаг бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнгөрсөн жил цагийн 8,590 вон байсан бол энэ жил 9,160 вон болж өсчээ.

1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Аж үйлдвэрийн бүх салбарт 1 цагийн 9,160 вон бөгөөд сард 1,914,440 вон.

7 хоногт 40 цаг ажилласан буюу сард нийт 209 цаг ажиллах тохиолдолд ( Долоо хоног бүрийн цалинтай амралтын өдрийн 8 цаг орсон)

2. Хөдөлмөрийг хөлсний доод хэмжээг Албан газрын төрлөөр ангилахгүй бүх салбар байгууллагад нэгэн адил үйлчилнэ.

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэрэгжих хугацаа: 2022.1.1~2022.12.31

Э.Нарангарав

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.