35 сая Хятад иргэн дэлхийн 151 улсад ажиллаж, амьдарч байна

Twitter Print
2014 оны 08-р сар 21-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр, маргааш хоёр өдөр БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад албан ёсоор төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. 2014 оны наймдугаар сарын 19-ны байдлаар, Монгол Улсад 26.5 мянган хятад иргэн оршин сууж байгаагийн 71.8 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа болохыг Иргэний Харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад БНХАУ-ын 19 мянган иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байна. Эдгээрээс 396 нь Засгийн газар хоорондын байгууллагад, 13 нь Төрийн бус байгууллага болон Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хилээр нийт 958.6 мянган гадаад иргэн нэвтэрсний 12.1 хувь нь БНХАУ-ын иргэд байжээ.

Дэлхийн хүн амын бараг тавны нэг нь БНХАУ-д амьдардаг. Тус улсын Нийгмийн ухааны академийн мэдээлснээр, хилийн чанад дахь хятад иргэдийн тоо 35 саяд хүрчээ. Хятадууд дэлхийн 151 улсад ялангуяа Австрали, Европ, Хойд Америкийн орнуудад ихэвчлэн ажиллаж, амьдардаг байна. Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа хятад ажилчдын дийлэнх нь барилга, хөдөө аж ахуй болон ойжуулалтын салбарт ажилладаг аж. Дэлхийн Банкны мэдээлснээр 2011 онд гадаадад ажиллаж байгаа хятад иргэд жилд 57 тэрбум ам.долларыг эх орон руугаа илгээсэн байна. Энэ тоо жил бүр 7-8 хувийн өсөлттэй байсан бол энэ онд 441 тэрбум ам.долларт хүрч магадгүй байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.