Европ соёл сэтгэлгээ, Хятад хуулбар

Twitter Print
2018 оны 02-р сар 23-нд 19:04 цагт
Мэдээний зураг,

Хятадуудад хулгайлахгүй юм гэж байдаггүй гэдгийг дэлхий дахин мэднэ, Гэвч... Юун тэр зохиогчийн эрх, энэ тэр олон улсын хууль зүй. Тиймдээ ч өнөөдөр хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон. Өрнөдөд аль нэгэн дэвшилттэй шинэ технологи, техник хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн гарлаа гэхэд хэдхэн сарын дараа л тэрийг нь хятадууд дуурайлгаад хийж орхино.

Бүр наяад оны дунд гэхэд жинхэнэ Америк чанарын гэгддэг зай хураагуур, Япон плеер, "Лего" өрдөг тоглоом зэргийг дуурайлган хог шиг хямд гаргаж байсан бол дараа нь телевизортой, хоёр сим-карттай "айфонуудыг" бөөндсөөр байгаад одоо өөрсдийн гэсэн гар утасны брэндүүд гаргадаг болсон бэрх улс.

Америк, Европын зарим улсуудын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчид Хятадуудын бараа харах тун дургүй гэж байгаа. Учир нь Хятадууд тэдний бараа бүтээгдэхүүн технологийг хазах нь халаг үзэж, сонжиж байгаад худалдан авч эх нутагтаа очоод "дуурайлгаад хаячихдаг" тул наймаа хийхээс зайлсхийдэг болсон гэдэг. Харин "цагаандаа гарсан" хятадууд өнөөдөр энэ ертөнцийн үзэмжтэй болгоныг дуурайлгасан бүхэл бүтэн хот босгодог болсон байна, хөөрхий! 

Тэдгээр хотуудад хаанаас нь ч харсан Европ хэв маяг нэвт шингэсэн дэлхий дахины мэдэх алдартай барилгууд сүндэрлэж байх бөгөөд яг таг хуулбарлачихсан учир үнэндээ өөлөх арга байхгүй аж. Кино зураг авалтын талбай дахь өнгө зассан байгууламж ердөө биш, Хятадууд холхисон жинхэнэ барилга байшингууд байх юм. 

1. Жинхэнэ амбицтай ийм хотхон Шанхайн дүүрэгт олноороо баригдсан байдаг бөгөөд "Нэг хот - есөн хотхон" гэж нэрлэсэн нэгэн төслийн дагуу боссон байна. Шанхай хотын хэдэн талаас хүрээлсэн эдгээр хотхонд Европын есөн хот суурингийн хэв загвар яг тэр чигээрээ үлгэрчлэн харагдаж байх ажээ.



2. Шанхай хотйн төвөөс Европын аль ч оронд ядах юм байхгү хүрч болно. Испани хүртэл метрогоор яваад л гурван цаг. Германд очвол нэг их холгүй, зам зуураа Шведээр дайраад очиж болно. Хэрвээ такси хөлслөөд явбал хоёр цагийн дотор л хүрэх газраа хурдан очиж болдог аж. 



3. Хятадын Нидерланд зураг дээрээс иймэрхүү төрхтэй харагдаж байх жишээтэй. Бүр Амстердам хотын төвд Хятад дүүрэг, Чайнатаун байдаг гээд бодоход. Нутгийн Хятадууд энд харин олон биш, аялал жуулчлалын зорилгоор "хөгжүүлж" байгаа учраас тэд үндсэндээ худалдааны лангуу, Ази хоолны ресторан түрээсэлж, эзэмшиж байдаг аж. Харамсалтай нь энд жинхэнэ Голланд юмуу, Бельги зэрэг хоол унд байдаггүй гэсэн.



4. Голландад байдаг шиг энд усан суваг, гүүр мэт дамнаж, салхин тээрэм харагдаж байх боловч ресторан, зоогийн газрууд, хүн амьтан байхгүй, зөвхөн коммунист лозунг өлгөсөн байгаа нь тиймхэн.



5. "Нидерланд"-ыг төлөөлсөн энэ жижиг хотхонд дараа нь Европ орон зайд дурладаг Шанхайн оршин суугчид суух аж. Мөнгө хөрөнгө зузаантай, эх орондоо байгаа хэрнээ гадаадад амьдарч байгаа мэт сэтгэгдэлтэй байх нь тэдэнд сайхан байх биз ээ. 

6. Хятадууд Голландын өнгө төрхөд хичнээн ойртуулах гэж хичээсэн ч "Хятад үнэр" хаанаас нь ч мэдрэгдэнэ.

7. Байшин барилгуудынхаа нэгдүгээр давхрыг зоогийн газар, дэлгүүр болгохоор төлөвлөсөн нь илт. Гэвч одоохондоо оршин суугчид, аялаж жуулчлагчид байхгүй байгаа учраас эл газруудыг түрээслэх хүмүүс олдохгүй байгаа бололтой.



8. Зарим талаас нь харахад эх загвартайгаа тун адил болсон мэт санагдахаар, гэвч дал модтой болохоор нэг л биш.



9. Оршин суугчидгүй эзгүй ханхай ийм хотыг барууныхан хий сүг хот гэдэг. Хий сүг хот харин оршин суугчдаа хүлээсээр л... Ирэх жилээс байдал ямар болох бол? Америк, Европт зул сарын баярын үеэр, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ зугаалж явдаг тэрэг тавьсан харагдана. Гэвч хөтөч нь хажуудаа байгаа хөшөөг харж суухаас өөр ажилгүй байх юм.



10. Энэ дүүрэг байгуулагдаад хоёр жил өнгөрч байгаа ч байшин барилгууд нь эхнээсээ элэгдэж эхэлсэн нь харагдана. Хятадууд үнэ өртөг багатай алив зүйлээр нүд хуурдагийн жишээ энэ дээ.



11. Бүхэл бүтэн нуур байгуулсан нь Хятадууд хэр хичээл зүтгэл гаргасныг илтгэнэ. 



12. Хувийн тансаг завьтай болох гэсэн хүмүүс цаашдаа олшрох л байлгүй. Гэвч наана нь уг хоёр завь зэвэрч гүйцжээ. Хуурамч Голландын төрх ийм байх ажгуу.



13. Бяцхан Голландаас харин цаашаа эсрэг зүгт аялахад эртний Англи Темза Таунд очих аж. Англи хот хуучин цагт яг л ийм байсан байх. Thames Town бол "One city - nine towns" төслийг санаачлагчдын Европ зүгт хандсан бас нэгэн алхам.



14. Эндэх Англи хотхон бяцхан Голландаас харин харьцангуй том юм. Олон гудамж, талбайтай энэ хотын гудамжуудыг  "Жон Ленноны гудамж", "Кент стрит, Сохо стрит" гэх мэтээр Нэгдсэн вант улсын өнцөг буланд байх хотуудын гудамжны нэрээр нэрлэсэн байх юм билээ.


15. Темза Таун харин Лондон хотын Бристол гудамжинд тавьсан байдаг зарим нэгэн бодит зүйлс дүрээр байх аж. Хятадууд бүр Парис хотын төв хэсгийг Эйфелийн цамхагтай нь яг дуурайлган хийсэн байдаг хойно, энэ мэтийн зүйлс үнэндээ жижиг сажиг юм байдаг байх.



16. Утасны улаан бүхээггүй бол Английг төсөөлөхийн аргагүй. Харин ачаад аваад ирсэн юм болов уу, дуурайлгаж хийсэн эд үү?



17. Лондон хотын барилгуудыг энд ихээхэн жижигрүүлсэн хэдий ч бас чанартай барьжээ. Харин хаа сайгүй Хятад ханз харагдаад байхаар толгой эргэж хоцрохоор!



18. Англи маягийн хотод харин хүн амьтан тааралдах нь гайгүй юм. Гэхдээ зургийн аппарат барьсан Хятадууд. Европ зүгийн хүн ер нь ирж байгаагүй байх.







21. Хятад дугаартай автомашинд суугаагүй бол энэ бүсгүйг Англид явж байна гэж андуурахаар, зориуд энд дал мод ердөө суулгаагүй  байна.






 

Сахлаг мөчрөөр хучигдсан байшин Англид байхгүй байх учиргүй!



Хуучин трамвайд тухлах зоогийн газаргүй бол мөн Европыг төсөөлөхийн аргагүй! Европыг санагдуулах бүх зүйлийг бүрдүүлэхийг хичээжээ!

Темза мөрний эргийг дүрсэлсэн бололтой.





 Леди Ди. Диана гүнжид Хятадууд их хүндэтгэлтэй ханддаг гэдэг.



Харин нэг сонирхолтой асуудал бол энд жинхэнэ Англи цай ууж болдог гэнэ. Гэхдээ Хятад цайтай андуурдаггүй бол шүү!



Хятад залуусын чөлөөт цаг!



Утасны улаан бүхээгээс гадна эндхийн харуул хамгаалалтын ажилтнууд улаан цамцтай байх аж. Яг Их Британид, хатан хааны ордны хамгаалалтад гардаг цэрэг шиг баавгайн арьсан малгай энд өмсөж болохгүй учраас ингэж өөрсдийнхөөрөө орлуулжээ. 



Англид байдаг бараг бүх хөшөөний хуулбар энд ирсэн бололтой.



Уинстон Черчиллийн хөшөө байна. Гэтэл Тэтчер, хатан хааных байхгүй юм байна. Яагаад?





Энэ хөшөөг хэрвээ Францад байсан бол Гаврош гэмээр, харин Америкт бол Том Сойер байж болох, гэхдээ мэдэхгүй юм.





Европын хөгжлийн загварыг чухалчилж ирсэн Хятадууд тэдний амьдралын хэв маягийг бас ч болоогүй өөрсдийнхөө сэтгэлгээгээр дэглэн буулгахыг хүсдэг аж. Эцэст нь Хятад сэтгэлгээ Хятадаараа л үлдэх нь тодорхой. Харин хамаа замбараагүй хуулбарлах асуудал...

 

 
     
Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.