Хятадын шахалтын улмаас Далай ламын айлчлал цуцлагдав

Twitter Print
2014 оны 08-р сар 21-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Далай ламын энэ сард Монгол Улсад хийхээр төлөвлөсөн айлчлал Хятадын шахалтын улмаас цуцлагдсан тухай Түвдийн бурхны шашны талаар сайн мэддэг олон эх сурвалж мэдэгдэж байна. Түвдийн шашны тэргүүн Далай ламыг БНХАУ “салан тусгаарлах үзэлтэн” гэж үздэг билээ. Японы мэдээллийн “Киодо ньюс” агентлаг мэдээлсэнээр Хятад улсын дарга Си Зиньпин энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байгаатай холбоотойгоор далайд гарцгүй хөрш улсынхаа эдийн засгийн хараат байдлыг БНХАУ өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Далай ламын айлчлалыг цуцалсан байж магадгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын экспортын гол зах зээл, хөрөнгө оруулалтын эх сурвалж болсон БНХАУ-аас Монгол Улс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай байдаг тухай эх сурвалжид тэмдэглэсний дээр Калачакра буюу Цогт-Очир хөлгөний дэлгэрэнгүй авшгийг наймдугаар сард айлдуулахаар Далай ламыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод залах бэлтгэл ажлыг оны эхнээс эхэлсэн байна. Үүний өмнө Далай лам 1995 онд Монголын 30 мянга шахам сүсэгтэн олонд Калачакра айлдаж байжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.