Хүний үсээр бүтсэн хийл хөгжмийн чавхдас

Twitter Print
2017 оны 12-р сар 01-нд 19:30 цагт
Мэдээний зураг,

Жил бүр зохион байгуулагддаг Литвийн “Street Musician’s Day” хэмээх хөгжмийн фестивалийг чимсэн онцлох үйл явдал нь Лондон хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч Тадас Максимовас / Tadas Maksimovas болон Литвийн хөгжимчин, жүжигчин Андрюс Мамонтовас / Andrius Mamontovas нарын хийсэн “Hair Music” хэмээх сонирхолтой туршилт байсан юм.

Олны гайхашралыг төрүүлсэн энэхүү туршилт нь хөгжмийнхөө фестивалийг сурталчлахаас гадна хөгжмийн гайхамшгийг мэдрэхэд ямар ч хил хязгаар байдаггүй гэдгийг харуулахыг зорьсон ба Тадас Максимовас 10 жил ургуулсан үсээ хийл хөгжмийн чавхдас болгож хувиргасан юм.

Тадас Максимовас хэлэхдээ “Хийл хөгжмийн чавхдасыг морины хялгасаар хийдэг гэдгийг би мэднэ. Японы нэг уран бүтээлч аалзны шүлсээр хүртэл хийсэн байсныг харж байсан л даа. Тэгээд хүний үсээр яагаад хийж болохгүй гэж гэсэн санаа надад төрсөн юм. Ер нь миний үс их урт ургачихсан, арчлахад төвөгтэй байсан учраас богиносгуулах гэж байсан юм. Шууд тайруулчих нь надад харамсалтай бас уйтгартай байсан гэх үү дээ.” гэсэн байна.

Ингээд тэрээр 10 жил ургуулсны эцэст 80 см болсон үсээрээ хийл хөгжмийн чавхдас хийлгэсэн бөгөөд үс нь хийл хөгжимдөө үлдэж, харин өөрөө үсээ хусуулсан юм.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.