Бактерийн эсрэг саван бүү хэрэглэ

Twitter Print
2021 оны 04-р сар 23-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Манайхан бактерийн эсрэг саван маш их хэрэглэх юм. Америкийн хүнс, эмийн агентлаг 2016 оноос бактерийн эсрэг савангийн найрлагад ордог 19 химийн бодис нь урт хугацаанд хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюултай гэж үзээд уг бодисуудыг агуулсан саванг зах зээлд худалдаалахгүй байх зөвлөмж гаргасан байдаг.

Үүнээс хоёр бодис нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд харшилд өртөмтгий болгох, бактерийг антибиотикт дасалтай болоход нөлөөлдөг нь зарим судалгаагаар тогтоогдсон. Эдгээр нь TRICLOSAN (ихэвчлэн шингэн саванд),TRICLOCARBAN (ихэвчлэн хатуу саванд) ба шошгон дээрх найрлага дотор ийм бодис орсон саванг идээт болон тууралтат бактерийн халдварын үед эмч зөвлөхөөс бусад тохиолдолд бүү авч байгаарай.

Ялангуяа хүүхэдтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.

Гараа аль болох энгийн савангаар угааж хэвшээрэй. Гол нь сайтар хөөсрүүлж 20-30 сек угаахаа бүү мартаарай.

Эмч Б.Анударь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.