БНХАУ-ын Соёлын сайдтай уулзлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 20-нд 18:14 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр БНХАУ-ын Соёлын сайд Цай Уг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ахин уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Монгол, БНХАУ-ын хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн төдийгүй соёл, хүмүүнлэнгийн салбарт ч өргөжиж байна. Энэ хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, соёлын бүх салбарт хамтран ажиллах, соёлын өвийг хадгалахад цаашид анхаарч ажиллана гэлээ.

Тус улсын соёлын өдрүүдийн нээлт, БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлалтай давцаж байгаа бөгөөд энэ айлчлал хоёр орны олон салбарт үр дүнгээ өгөх айлчлал болно гэдгийг уулзалтын үеэр талууд онцоллоо.

БНХАУ-ын Соёлын сайд Цай У айлчлалынхаа хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй Монгол Улс, БНХАУ-ын 2014-2017 оны соёлын солилцооны хөтөлбөрийг байгуулах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.