Фитнесийг хоолны дэглэмтэй хослуулбал та гайхалтай үр дүнд хүрнэ

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 18:04 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээрт: Турна

Байнгын фитнесийн дасгалыг тослог багатай хоолны дэглэмтэй хослуулвал эмэгтэй хүн гурван сарын дотор 8.5 кг жин хаях боломжтой гэж Харвардын Их Сургуулийн судлаачид үздэг. Фитнесийн ямар ч төрлөөр хичээллэж болно.  Гол нь тогтмол буюу долоо хоногт 3 удаа багадаа гэхэд 45 минутаар хичээллэхэд л ийм үр дүнд хүрэх бүрэн боломжтой аж. Нэг цагийн дасгал бодисын солилцоог маш хүчтэй цочроож хурдасгадаг. Мөн долоо хоногт гурван удаа гучин минутын дасгал хийвэл таргална гэж айлгүйгээр нэмэлт 200 калорыг идэж болно.

Фитнесийн төрөл:
•    Бүжиг, хүчний дасгалтай аэробик
•    Алхах, гүйх
•    Усанд сэлэх, акуа-аэробик
•    Алхах, гүйх
•    Цана, тэшүүрээр гулгах, дугуй унах
•    Тулааны урлаг, бокс, кикбокс
•    Газрын теннис, агаарын теннис
•    Гольф, морь унах зэрэг болно.
    
Хоёрдугаарт: Бодисын солилцоо сайжирна

Нүүрс ус, өөх тос булчингийн эс дотор задарч энерги болдог. Байнгын суугаа ажлын нөхцөлд булчинд ямар ч ачаалал байхгүй болохоор аажим хатангиршиж эхэлдэг. Залуу насанд хичнээн суугаа ажилтай байсан ч ийм аюул байхгүй. Учир нь, нас залуу байна, дааврын тусламжтайгаар булчингийн тонус сайн байдаг. Харин 25-30 насанд давуу талууд алга болж эхэлдэг. Улмаар хүн булчингийн эсийнхээ 1-2 хувийг алдаж байдаг. Энэ нь бие организмд өмнөх жилтэй харьцуулахад 125-250-иар бага калор шаардлагатай гэсэн үг. Ийм нөхцөлд таргалахгүйн тулд фитнесээр хичээллэх нь зүйтэй.

Гуравдугаарт: Целлюлит

Зөв фитнесийн программаар хичээллэвэл булчингийн массаа нэмж, таргалахгүй. Спортоор хичээллэх дуртай 35 насны эмэгтэйчүүд үе тэнгийхнээсээ 10-12 хувь илүү булчинтай байдаг. Бас бодисын солилцоо нь 15 хувь хурдан байдаг. Гол нь хоолны дэглэм барьж, бага хөдөлдөг эмэгтэйчүүдтэй харьцуулахад фитнесээр тогтмол хичээллэдэг хүүхнүүдэд целлюлит бараг байдаггүй.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.