Си Жиньпин БНХАУ-ын хамгийн залуу удирдагч

Twitter Print
2014 оны 08-р сар 21-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын дарга найман жилд нэг удаа сонгогддог. Өөрийнхөө бүрэн эрхийн найман жилийн хугацаанд гадаад орнуудад төрийн алчлал хийхдээ тухайн улсдаа нэг удаа очдог хуультай аж. Иймд өнөөдөр манай улсад айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлал асар их ач холбогдолтой аж.

Си Жиньпин 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдсон. 1953 оны зургаадугаар сарын 15-нд Бээжин хотод төржээ. Түүний эцэг Си Зонгсун нь коммунист намын нэрт зүтгэлтэн бөгөөд Дэн Сяопиний талыг баримтлагч, соёлын хувьсгалын үед хэлмэгдэн хоригдож байсан нэгэн гэнэ. Карьерийнхээ хамгийн оргил үед БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан аж.

Тэрээр оюутан болохоосоо өмнө хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаад 1975 онд Цинхуа их сургуульд элсэн суралцсан байна. Хувийн амьдрал нь ихэд нууцлагдмал Хятадын нэрт дуучин Пен Лиянтай гэрлэсэн аж. Хорь гаруй жил дуучин бүсгүйтэй ханилахдаа 1992 онд нэг охинтой болжээ.

1999 оноос улс төрийн карьер нь эхэлж Хөбэй мужийн Захирагчийн орлогчоор ажилласан байна. Үүний дараа Фужиан мужийн Захирагчийн орлогчоор томилогдож тун удалгүй тус мужийн захирагч болсон аж. БНХАУ-ын Коммунист нам 2000 оны эхээр “Коммунист залуучуудын эвлэл”, “Хунтайж нарын бүлэглэл” гэсэн хоёр том бүлэглэлд хуваарилагдахад Си “Хунтайж нарын бүлэглэл”-ийг сонгожээ. Дээрх бүлэглэл нь БНХАУ-ын дарга асан Зян Зиминий фракц байжээ.

Улс төрийн албан тушаалын хувьд чимээгүй дээшилж байсан тэрээр 2007 оноос Улс төрийн товчооны байнгын гишүүнээр ажиллаж байгаад 2008 онд Хятадын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Харин өнгөрсөн онд БНХАУ-ын дарга болжээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.