
Саудын Арабын эрх баригчид коронавирусын шинэ хувилбарын халдвар тархаж байгаатай холбогдуулан хилээ долоо хоног хааж, олон улсын нислэгүүдийг зогсоох шийдвэр гаргаад байна.
Түүнчлэн Европын орнууд болон коронавирусын халдвар бүртгэгдсэн улс орнуудаас ирсэн иргэд гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж, сүүлийн 3 сард коронавирусын халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон иргэдийг КОВИД-19 өвчний шинжилгээнд хамрагдахыг шаардаж байгаа аж. КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирусын мутацид орсон шинэ төрөл Их Британид бүртгэгдсэн ба уг вирус нь маш хурдацтай тархдаг нь тогтоогдоод байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд эхнээсээ Их Британи руу зорчих хөдөлгөөнийг зогсоож эхлээд байгаа юм.
Эх сурвалж: Ria.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.