Хоёр сар гаруй сураггүй байсан Хятадын Батлан ​​хамгаалахын сайдыг албан тушаалаас нь огцруулав

Twitter Print
2023 оны 10-р сар 25-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдаар өнгөрсөн 3-р сард томилогдсон Ли Шаньфу олон нийтийн өмнө ил гараагүй 2 сар гаруй гаруй болсон нь олон улсын хувьд анхаарал татсан сэдэв болоод байсан билээ. 

Ли Шанфуг БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас нь огцруулжээ. Түүнийг огцруулах шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч шийдвэрийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос баталсан байна. 

Түүний ийнхүү алга болсон нь өнгөрсөн зун Хятадын эрх баригч коммунист намын зүгээс зэвсэгт хүчний салбар дахь томоохон албан тушаалтнуудыг сольсон явдалтай холбоотой, мөрдөн шалгагдаж байгаа гэсэн цуу яриа гараад байсан юм.

Файнэншнл Таймс сонин Америкийн засгийн газар Хятадын эрх баригчид Ли Шаньфуг шалгаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэж бичсэн бол Уолл Стрийт Жорнал Ли Шаньфуг өнгөрсөн баривчилсан хэмээн мэдээлж байсан юм.

Батлан хамгаалахын сайд Ли Шаньфугийн олон хоног олон нийтийн өмнө гараагүй асуудалд иргэд анхаарлаа хандуулсан нь Хятадын Гадаад харилцааны сайд Чин Ган мөн л гэнэт олон нийтийн өмнө ил гарахаа больж, түүнийг албан тушаалаас нь огцруулсан явдалтай холбоотой юм.

Чин Ганы хувьд Гадаад харилцааны сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байсан ба тэрээр 6-р сарын 25-наас хойш олон нийтийн өмнө ил гараагүй юм. Уг асуудал олон нийтийн анхаарлыг татаж, түүнийг гэр бүлээс гадуурх харилцаанаас болж шалгаж байгаа гэсэн цуу яриа хүртэл гараад амжсан билээ. Удалгүй Хятадын Коммунист нам түүнийг албан тушаалаас нь огцруулсан юм.

Хятадын Коммунист намаас Чин Ганы хаана байгааг, түүнийг ямар үндэслэлээр огцруулсан тухай ямар нэг тайлбар, мэдээлэл өгөөгүй нь мөн л олны анхаарлыг татсан билээ. Хятадын засгийн газар болон зэвсэгт хүчний албан ёсны сайтуудад Батлан хамгаалахын сайдын албан тушаалын ард Ли Шаньфугийн нэр байгаа хэвээр аж.

Өнгөрсөн 7-р сард Ардын Чөлөөлөх арми Хятад улсын цөмийн болон баллистик пуужингийн нөөцийг хянах элит анги бүрэлдэхүүн болох Пуужингийн хүчний хоёр том албан тушаалтныг сольсон ба албан тушаалаасаа огцорсон нэг дарга нь одоог хүртэл олон нийтийн өмнө ил гараагүй аж.

Батлан хамгаалахын сайдаар томилогдохоосоо өмнө Ли Шаньфу зэр зэвсгийн хангамж хариуцсан албаны даргаар 5 жил ажилласан ба 2018 онд Вашингтон Бээжин Москвагаас зэр зэвсэг худалдан авсан гэсэн үнпэслэлээр Ли Шаньфуг хоригт оруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын зэвсэгт хүчний зэр зэвсгийн хангамж хариуцсан алба 2017 оноос эхлэн уг салбарт гарсан авлига, хээл хахуулийн тухай мэдээ мэдээлэл авна гэдгээ мэдэгдсэн нь Ли Шаньфу авлигын асуудлаас болж шалгагдаж байж болзошгүй гэж таамаглахад хүргэжээ.

Тэрээр хамгийн сүүлд 8-р сарын 29-нд Бээжин хотноо болсон Хятад-Африкийн Энх тайван, Аюулгүй байдлын форумд оролцож, үг хэлсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт Ли Шаньфу Вьетнамын Батлан хамгаалахын сайдтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалжээ.

Бээжингийн зүгээс уулзалт Батлан хамгаалахын сайд Ли Шаньфуд эрүүл мэндийн асуудал гарсантай холбоотой гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.235.198) 2023-09-18 15:09
      • 0
      • 0

      ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

      Хариулах