Таны биеийг цэвэрлэх үйлчилгээтэй 10 гайхалтай хүнс

Twitter Print
2020 оны 11-р сар 29-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

1. Алим

Алимны шүүс нь хүний биед маш сайн төдийгүй ханиад томуу зэрэг халдвар авахад вирустэй тэмцэхэд тусалдаг.  Алим нь пектин агуулдаг бөгөөд пектин нь биед буй хүнд металлыг биеэс хөөхөд тусалдаг.

Цаашилбал, алим нь тодорхой арьсны өвчний болон нарийн гэдэсний паразитийн арилгах, давсаг үрэвслийн эсрэг эмчилгээг сайжруулах, элэгний  янз бүрийн асуудлаас урьдчилан сэргийлдэг.

2. Хүрэн манжин

Таны биеийг цэвэрлэх үйлчилгээтэй хамгийн чухал бүтээгдэхүүн бол хүрэн манжин. Хүрэн манжин нь таны элгэний үйл ажиллагаанд туслахаас гадна алимны адил пектин агуулдаг. Эмч нар хүрэн манжинг хоолондоо хэрэглэхийг зөвлөдөг.

3. Селери

Хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Энэ нь цусыг цэвэршүүлж, давсагт шээсний хүчлийн хуримтлал болгохоос сэргийлж мөн бамбай булчирхай болон өнчин тархийг өдөөж байдаг. Бас нэг ашигтай тал нь селери бөөр болон давсагны үйл ажиллагааг хөнгөвчлөх, шээс хөнгөн хөөх нэгэн төрлийн эм болж өгдөг.

4. Сонгино

Сонгино нь биен дэх хорыг арьсаар дамжуулж гадагшуулдаг. Мөн гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй.

5.Байцаа

Өдөр тутам хэрэглэдэг хүнсний ногоо тань ямар ашигтайг мэдэх үү? Байцааны шүүс нь ходоодны шархыг эдгээхэд тусладаг аж. Байцаанд агуулагддаг сүүний хүчил нь бүдүүн гэдэсний эрүүл мэндийг сахидаг байна. Зөвхөн байцаа гэлтгүй ногоон өнгийн ногоонууд нь сульфорфан гэх бодис агуулдаг. Энэ бодис нь биед агуулагдах хорыг гадагшлуулахад тусладаг.

6. Сармис 

Сармис нь цусны цагаан эсний хэмжээг хэвийн байлгаж, биед агуулагдах хорт бодисыг гадагшуулахад туслах аллицин гэх бодисыг агуулдаг. Мөн сармис нь амьсгалын системийг цэвэрлэж, цусыг цэвэрлэдэг. Хүн бүр түүнийг биеэс никотиныг гадагшлуулдаг гэдгийг сайн мэддэггүй. Тиймээс тамхинаас гарах гэж буй хүмүүст маш их хэрэгтэй ногоо болдог.

7. Нимбэг

Өөрийн элэг, зүрхэндээ зориулж нимбэгний шүүсэн дээр бага зэрэг бүлээн ус нэмээд ууж заншаарай. Түүнээс гадна нимбэгний шүлтлэг чанар нь бөөрний чулуу үүсгэхээс сэргийлдэг, мөн Витамин С их агуулдаг учир судасны системийг цэвэрлэхэд тусладаг их ачтай бүтээгдэхүүн байх нь ээ.

8. Цагаан гаа

Олонд танигдсан чанар нь ханиадыг дардаг билээ. Ханиад дарахаас гадна биеийн хорыг арьсаар дамжуулж гадагшлуулдаг байна.

9. Лууван

Лууван болон луувангийн шүүс нь амьсгалын замын болон арьсны өвчнийг анагаахад тусладаг. Мөн цус багадалтын эсрэг, сарын тэмдгийн мөчлөгийг тогтмолжуулахад хэрэглэгдэнэ.

10. Ус

Бидний бүх эд эс усаар тэтгэгддэгийг хүн бүр мэднэ. Бүр бидний сэтгэл санаа бие дэх усны хэмжээнээс хамаардаг. Орчин үед хүмүүс цэвэр усыг кофе, цайгаар сольдог болсон. Өдөрт 1,5-2 л усыг залгилах биш биедээ шингээж шимж уух хэрэгтэй.

www.mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.