Хорио цээрийн дэглэмийн үед зээлийн хүүг түр зогсоох санал гаргалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 12-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.12/ “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргасан билээ. Тэрхүү зарлигаа Засгийн газарт өргөн барьж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн юм. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй" хэмээгээд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Түүнийгээ албан бичгээр хүргүүлэхээ илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өнөөдөр манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна" гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.