Хөлбөмбөгийн домог Пеле гэрээсээ ч гарах хүсэлгүй болжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 12-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Бразилийн хөлбөмбөгийн домог болсон Пеле ташааны яс солиулах хагалгааны дараах хүндрэлийн улмаас тэргэнцэр эсвэл алхуулагчийн тусламжгүйгээр гэрээс гарч чадахгүй болжээ.

Тэрээр үүнээс болж сэтгэл санаагаар маш их унаж, гэрээсээ ч гарах хүсэлгүй болсон тухай түүний хүү Эдиньо ярьсан байна. Эдиньо Бразилийн Глобо Испортэ сонинд өгсөн ярилцлагадаа, "Аав маань маш эмзэг болсон. Ташааны яс солиулах хагалгаанд орсныхоо дараа нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ сайн хийлгээгүйн улмаас явж чадахгүй болсон. Үүнээсээ болоод сэтгэл санаагаар маш их унасан." гэжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий 3 удаагийн аварга 79 настай Пеле хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэгд тооцогддог бөгөөд тэрээр хөлбөмбөгийн спортод 20 жил зүтгэсэн юм. Түүний хүү Эдиньогийн хэлсэнээр спортын салбарт томоохон байр суурь эзэлж байсан аавынх нь хувьд тусламж дэмжлэггүйгээр явж чадахгүй болсон нь маш ичгэвтэр санагдах болсон ба үүнээс болж тэрээр гэрээсээ гарах ямар ч хүсэлгүй болжээ.

pele-н зурган илэрц

Энэ жил Бразилийн шигшээ баг ДАШТ-нд ялсаны 50 жилийн ой тохиож байгаа ба 1970 онд Мексикт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Бразилийн шигшээ баг Италийг шигшээ багийн эсрэг тоглож 4-1 харьцаатайгаар ялалт байгуулж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.