
MMS
Америкийн инженер James V. Humble(Jim Humble )Лас-Вегас хотод гэртээ байхад нь нэг найз нь утасдаж алтны хайгуулд цуг явая гэдэг санал тавьсны дагуу 64 настайдаа өмнөд Америкийн Гайана улс руу алтны хайгуулд явж 1996 онд тэд тус улсын нийслэл Жоржтаун хотод ирсэн байна. Битүү ширэнгэн ойд алт хайж байхад цуг явсан 2 хүн нь малари өвчнөөр өвчилжээ. Өгөх эм байхгүй байсан тул ус ариутгагч болох шингэрүүлсэн хүчилтөрөгчөөсөө хэд дусаагаад устай хольж уулгаж гэнэ. Хэдэн цагийн дараа нөгөө 2 хүн бие нь дээрдэж байсан тул дахин хэдэн дусал уулгахад бие нь эрс сайжирч байсан тул үргэлжлүүлэн уулгаж бүрмөсөн эдгэрсэн гэнэ. Хоёр хоногийн дараа өөр 2 хүн өвчлөхөд бас л эмчилсэн гэнэ. Хэдэн сарын дараа гэртэа буцан ирж дахин алтны хайгуулд яваад өөрөө маларигаар өвчилж өөрийгөө бас дээрхи аргаар эмчилсэн гэнэ. Үүний дараа алтны хайгуулаас бүрмөсөн буцаж ирээд нөгөө бодисоо судалж NaClO2 гэдэг бодис байгааг мэдсэн байна.
1998 онд NaClO2-г хүчлээр идэвхжүүлбэл үйлчилгээ нь эрс сайжирдаг болохыг мэдсэн байна. Уг бодис организмд задраад хлорын давхар исэл(СlO2) үүсдэг ба энэ нь олон төрлийн өвчин үүсгэгч бактери, вирус, мөөгөнцөр, хөгц, шимэгчдийг устгадаг болохыг мэдсэн ба нийтдээ 100 гаруй өвчин үүсгэгч бичил биетийг устгаж биед хуримтлагдсан хор хөнөөлтэй олон химийн хорт бодисыг саармагжуулдаг байна. Үүнээс гадна мөнгөн ус, хар тугалга зэрэг хүнд металлыг исэлдүүлж организмаас зайлуулдаг байна.
Jim Humble уг бодисыг Master Mineral Solution гэж нэрлэж ММS гэж товчилсон байна. МMS-г уугаад 2 долоо хоногийн дараа үсэнд нь шалгахад хүнд металлууд байхгүй болсон байжээ. Jim Humble сүмийн номлогч байсан тул сүмдээ ирдэг химич, физикч болон бусад судлаачдыг судалгаандаа хамруулсан байна.
ММS нь хорт бодисыг саармагжуулж, хүнд металлыг организмаас цэвэрлэж архаг хордлогыг багасгаж хорт хавдар болон олон архаг өвчнөөс сэргийлэхээс гадна могойд хатгуулах юмуу хоолны хордлого болоход хорыг саармагжуулдаг байнас. Тиймээс хоолны хордлого болох, могойд хатгуулсан үед 15 минут тутамд 2-3 дуслаар уух ёстой.
NaClO2 нь организмд задрахдаа ClO2 үүсгэдэг ба энэ бодис хүчилтөрөгчөөс 100 дахин илүү эсийг хүчилтөрөгчөөр хангадаг бөгөөд эрүүл эсэд ямарч муу нөлөө үзүүлдэггүй болохыг баталсан байна. Өвчин үүсгэгч бичил биетүүд хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг тул тэднийг устгаж организмаас зайлуулдаг боловч гэдэсний ашигтай бактерид сөргөөр нөлөөлдөггүй онцлогтой.
Түүнээс гадна хавдрын эсийг хязгаарлаж өсөлт хөгжилтөд нь саад учруулдаг байна. Энгийн ханиадаас эхлэн гэдэс өвдөх, хүүхдийн халдварт өвчнүүд, үе мөчний өвчин, харшил, астма, арьсны өвчин, ходоодны үрэвсэл болон шарх чихрийн өвчин, зүрхний өвчин, хавдар, элэгний вирус, HIF-н вирусыг устгах, шувууны ханиад, гахайн ханиад, малари гэх мэтийн маш олон өвчин зовиурыг эмчилж болдог байна.
Яаж уух вэ? Хуурай аяганд 1 дусал MMS хийж дээр нь 5 дусал 10% -ийн лимоны хүчил, эсвэл нимбэг шахаж 5 дуслыг хийгээд 3 минут хүлээнэ. Идэвхжихээрээ хлор үнэртэж өнгө нь шар болдог. Үүн дээр ус юмуу С-витамингүй сок нэмэж ууна. (Нимбэгэнд С-витамин байхгүй гэдэг нь эндээс харагдаж байна.)
Эсвэл 50%-н лимоны хүчил юмуу 3-5 %-н давсны хүчил 1 дуслыг хийж 1 минут хүлээгээд өнгө нь шарлаж хлор үнэртэхээр нь дээр нь ус юмуу сок хийж ууна. Ус сокыг дурын хэмжээгээр нэмж ууж болдог байна. Уг бодис хоруу чанарын хувьд хоолны давстай адил тул нялх хүүхэд жирэмсэн эмэгтэй болон бүх насны хүмүүс хэрэглэж болно.
Арьсны өвчтэй хүмүүс уг бодисыг арьсандаа түрхэх юмуу цацаад 5 минутын дараа усаар зайлж угаана. Үүнийгээ өдөрт хэдэн удаа давтана. Үүнээс гадна ууж хэрэглэдэг байна. Чихний үрэвсэл болон чих шуугихад чихэндээ дусааж хэрэглэдэг. Нүдний үрэвслийн үед 1-2 дуслыг идэвхжүүлж 200 мл усанд хольж үүнээсээ нүдэндээ дусаадаг.
MMS нь цусанд байгаа хорт бодисыг исэлдүүлж организмаас зайлуулахаас гадна цусыг шингэлдэг тул зүрхний өвчний үед сайнаар нөлөөлдөг байна.
Хлорт харшилтай хүмүүс, элэг бөөрний хүнд өвчтэй хүмүүс, гемофили өвчтэй хүмүүс болгоомжтой уух ёстой. Өдөрт 30-45 дуслаас хэтрүүлж болохгүй гэнэ. Нэг удаа уухдаа 1-3 дуслаар эхлэн өдөрт хэд дахин ууна. Эмчилгээний тун нь хүн бүхэнд янз бүр байдаг. Уусны дараа зарим хүнд дотор муухайрах, огих, гүйлгэх шинж гардаг ба ийм үед нь 1-2 өдөр завсарлаад хамгийн бага тун буюу 1 дуслаас эхлэн ууж бага багаар тунгаа ихэсгэнэ. Өдрийн дундаж тун нь 28 дусал. Үүнийг уухдаа 4 дуслаар 7 удаа юмуу 7 дуслаар 4 удаа гэх мэтээр өөрсдөө зохицуулж ууна. Бага боловч ойр ойр уувал үйлчилгээ сайн үзүүлдэг байна . Цаг болгонд бэлдэж уух завгүй хүмүүс өглөө 28 дуслыг 1 литр усанд хийж сэгсрээд дээр нь 140 дусал нимбэгний шүүс юмуу 10%-н лимоны хүчил хийгээд сэгсрээд үүнийгээ өдрийн турш 7-8 хувааж ууж болдог. Үүнийг германы эмч Hartmut Fischer өөрчилж хлорын амтыг бараг мэдэгдэхгүй болгосон ба үүний тулд урьд өдөр нь маргааш уух ёстой дуслаа 100-200 мл усанд хийж дээр нь идэвхжүүлэгч болох лимоны сок хийж сэгсрээд дээр нь 1 литр болтол ус нэмээд шөнө тавьж хонуулаад өглөө нь чимх хүнсний сод хийж сэгсрээд өдрийн турш 8-10 хувааж ууна. Энэ нь хлорын амтыг мэдэгдэхгүй болгож амтыг нь засдаг байна.
Эрүүл хүн өвчнөөс сэргийлж уувал 3 луслаар 2 удаа эсвэл 6 дуслаар 1 удаа ууна. Ханиад, хоолой өвдөх юмуу хоолны хордлого, гүйлгэж байгаа эсвэл корона-н халдвар авбал цаг тутамд 2-3 дуслаар өдөрт 8-10 удаа ууна. Элэгний В, С вирустай хүмүүс 4 дуслаар 7 удаа юмуу 7 дуслаар 4 удаа, эсвэл 15 дуслаар 2 удаа ууна. Эмчилгээний дундаж хугацаа 21-30 хоног, архаг өвчтэй юмуу хавдартай хүмүүс удаан хугацаагаар ууна. С-витамин хлорын давхар ислийг саармагжуулдаг тул ууж болохгүй. Эсвэл С-витамин ууснаас 2 цагийн дараа ууна. Бусад витаминыг ууж болно. Жүрж С-витамин агуулдаг тул жүржний шүүс ууж болохгүй. Харин нимбэгний шүүс ууж болно. Нялх хүүхдэд өгөхдөө 1 дуслыг өдөрт уулгах ба үүнийг усанд хийж бага зэрэг зөгийн бал нэмээд өдөртөө бага багаар уулгана. Хүүхдэд 11,4 кг жинд 1 дусал гэж тооцно. Ханиад хүрэх, гэдэс нь өвдөх, гүйлгэх, хоолой нь өвдөх, эсвэл ямар нэг хүүхдийн халдварт өвчнөөр өвчлөх үед хэрэглэнэ.
Африкт уг бэлдмэлээр Малари өвчтэй 100 хүнийг эмчилж шинжилгээгээр цусанд нь малари-н бактери байхгүй болсон байгааг лабораторын эмч авч явж газар дээр нь баталгаажуулсан байна. Үүний дараа малари их гардаг газруудаар явж олон хүнийг үнэгүй эмчилж тэндхийн эмч нарт сургалт зохион байгуулсан ба нийтдээ 100 гаруй мянган хүнийг эмчилсэн гэдэг бүрэн бус тооцоо байдаг. Үүнээс гадна Африкт ДОХ-н халдвар авсан иргэдийг үнэгүй эмчилсэн ба тэдний зориур нь арилж, биеийн байдал нь сайжирч хэвийн амьдралдаа орсон гэнэ. Харин манай шинжилгээ нь ДОХ-той юм шиг гардаг ба үүний учир нь организм-д үүссэн эсрэг биет насан турш нь үлддэгтэй холбоотой гэнэ.
Чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед хэрэглэж эрүүл болсон тохиолдол бий.
Гэрийн тэжээмэл амьтдыг бас энэ бэлдмэлээр эмчилж болдог. Jim Humble-н номон дээр дандаа гоё жишээнүүд байхаар нь хүн өөрийнхөө юмыг магтах хандлагатай байдаг тул арай хэт магтаад байгаа юм болуу гэж хаширлаад Германы эмч Antje Oswald-н бичсэн MMS-н тухай номыг уншлаа. Бас л адилхан гоё жишээнүүд олон байна. Германы эмч нар энэ бодисыг уухад хялбар хлор үнэртэхгүй болгож, идэвхжүүлсэн бэлэн бэлдмэл CDL нэртэй гаргасан байна. Энэ бэлдмэл нь шууд уух зориулалттай боловч MMS-г бодвол 5 дахин сул тул MMS-н 1 дусал нь CDL-н 5 дусалтай тэнцэнэ гэж тооцож уудаг.
Америкт уг бэлдмэлийг судсаар хийхэд зориулж "Dioxychlor" нэртэй гаргасан ба National Cancer Institute болон Mayo-Klinik-т судсаар хийж хавдрын өвчтэй хүмүүсийг эмчилж туршлага хуримтлуулсан байна. Мөн Швейцарын Seegartenklinik-т уг тариаг судсаар хийж хавдар болон бусад өвчнийг эмчилдэг. Jim Humble уг бэлдмэлийн тухай номоо гаргаснаас хойш олон хүн энэ бодисыг хэрэглэлэг болсон ба энэ нь олон антибиотик болон бусад эмийг борлуулалтгүй болгож байгаа тул заналхийлэлд өртсөн ба одоо Мексик улсад амьдарч байгаа. Уг бодис Европ, Америкт химийн бодис зардаг дэлгүүр болон эмийн ургамал зардаг газруудад байдаг.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ
2021-4-4
Зочин
(103.26.194.19) 2013-11-16 08:53Ene chini harin goe yum baina. Hodolgoonii dutagdal, eldev ovchnoos sergiilj, ard irgedee bieiin tamiraar hicheelluulj, uramshuulahad chiglesen goe arga bodoj olson baina sh dee. 30 udaa suuj bosoh dasgal hiilee, biletee avlaa guitsee. Metrogoor zorchih bilet tom hotuudad bas tiim ch hyamdhan bish yum bilee. Moskva, Tokyo, London, New York, San Francisco geed metrogooroo aldartai hotuud olon bii.
Хариулах