Ид шидтэй ЭМЭЭ...

Twitter Print
2020 оны 06-р сар 12-нд 19:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Г.Буйля эмээгээс гайхалтай хандив илгээлээ. Бүүр өөрийн эрхгүй уйлмаар болов. Буйля эмээ өнгөрсөн намраас хойш хөөрхөн хүүхдүүддээ зориулаад дээл хийж эхэлжээ. Та нар минь хэрэгтэй хүнд нь заавал өгөөрэй гээд нийт 22 дээл, хантааз оёод охиноороо өгөөд явуулжээ. Хамгийн гайхалтай нь эмээгийн бичсэн захидал. Ахин дахин уншаад л байлаа.

Хүүхдүүдийг минь бодон бодон дээл оёж суусан өдөр бүхэн яасан их үнэ цэн вэ. Яасан их сэтгэл вэ. Хайр хүргэм эмээд яаж талархахаа ч мэдэхгүй юм. Бидэнд үргэлж ид шид байдаг гэдгийг мэдрүүлж, баталж байдаг хандивлагч та бүхнээрээ үнэхээр бахархах юм аа. Чин сэтгэлээ шингээн оёсон дээл бүхнийг нь хамгийн хэрэгтэй хүүхдэд нь бид заавал хүргэх болно оо.

Буйля эмээдээ маш их баярлалаа. Та минь бидэнд асар том ухаан, үлгэрлэлийг үзүүлж илүү хичээж ажиллах ёстойг минь санууллаа. Таны бичсэн дулаан үгстэй захидал, чин сэтгэл шингэсэн дээлийг хүлээж авсан шүү. 

Та минь биеэ сайн бодоорой. Тэр хамгийн сүүлийн өгүүлбэр. Эмээ нь хараа муутай болсон ч чадлаараа оёсон юм. Үргэлж холбоотой байя гэсэн. Эмээ дээр очиж эрхлэмээр санагдаж байна.

Ид шидийн орон-н зураг.

Эх сурвалж: Ид шидийн орон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.