Хувьсгалчдын гудамжны засвартай холбогдуулан зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Хувьсгалчдын гудамжны 1.2 км авто замын засварын ажлын хүрээнд 2014.08.18-ний өдрөөс 2014.08.25-ний өдөр хүртэл хаах болсонтой холбоотойгоор зарим чиглэлд өөрчлөлт оржээ.

Нийтийн тээврийн  “М:9 Зүүн салаа-Зурагт-Сансар”, “М:25 Баруун салаа-МУБИС-БЗД-ийн 6-р хороо”, “М:25б Баянхошуу-Вокзал-БММЗ” зэрэг чиглэлийн автобуснууд 112-ын буудал дээр богино эргэлт хийн буцан үндсэн маршрутаар үйлчлгээндээ явах юм байна. 

Харин баруун талаараа “М:9 Зүүн салаа-Зурагт-Сансар”, “М:25 Баруун салаа-МУБИС-БЗД-ийн 6-р хороо” зэрэг чиглэл нь Баянхошууны эцсийн буудлаас эргэж үндсэн маршрутаар үйлчилгээндээ явахаар болжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.