Энэ сарын 25-аас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-29 хүртэл ажлын тав хоногт явуулахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад оруулжээ. 

Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалж 2-5 насныхны 75 орчим хувийг л цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа гэнэ. Бүртгэлийн хувьд эцэг, эхчүүдэд багагүй чирэгдэл үүсдэг. Тиймээс нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргасан бөгөөд үүнийг үндэслэн цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулах юм байна. Харин хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр 100-400 мянган төгрөгийн үнэтэй байгаа талаар албаны хүн ярьж байна.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.