Манай улс "Үргүйдэл, нөхөн үржихүйн төв"-тэй болно

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлүүдэд тулгамдаад байгаа нэг томоохон асуудал нь үргүйдэл болсон аж. Хэдий манай улсад энэ чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг бий ч хуруу дарам цөөн юм. 

Иймд ЭХЭМҮТ-өөс энэ оны гуравдугаар улиралд багтаан “Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”-ийг нээхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд төвийн иж бүрэн засварын ажил ч дуусчээ.

Тоног төхөөрөмжийн тухайд НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтээр оруулж ирж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дурангийн иж бүрдэл авахаар захиалгаа өгсөн байна.

“Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”-д ажиллах боловсон хүчний тухайд БНСУ-д эмэгтэйчүүдийн дуран оношилгооны чиглэлээр хоёр эмчийг сургаж дуусаад дахин хоёр мэргэжилтэнг сургалтад явуулаад буй аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.