“Челси” лигийн тэмцээний эхний хожлоо авлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн шинэ улирал өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн. Нэгдүгээр тойрогт “Манчестер Юнайтед” даруухан “Суонси Сити”-д хожигдож олон мянган хөгжөөн дэмжигчидээ гомдоосон билээ. Харин урд шөнө “Челси” эхний тоглолтоо “Барнли”-гийн эсрэг хийж 3:1-ээр хожсон байна. “Цэнхэрүүд”-ээс Д.Коста, А.Шюррле, Б.Иванович нар гоол хийжээ. Өрсөлдөгчөө илт давуу хожсон “Челси” гурван оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Ман.Сити”, “Суонси Сити”, “Арсенал”, “Ливерпуль”, “Тоттенхэм”, “Астон Вилла”, “Халл Сити” багууд нэгдүгээр тойрогт гурван оноо авч лигийн тэмцээнээ үргэлжлүүлж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.