Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Алтан гадас одонгоор шагналаа

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас одонгоор шагналаа.

Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, Төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэв. Ноён Удо Б.Баркманн энэхүү шагнал нь хувь хүнд өгч буй шагнал гэхээсээ илүүтэй эртний уламжлалтай Монгол-Герман судлалын үнэ цэн, ач холбогдлыг үнэлж буй явдал хэмээн талархал илэрхийллээ.

Эх сурвалж: President.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.