Украины нийт хүн амын 1/4 нь орон гэрээ орхижээ

Twitter Print
2022 оны 03-р сар 21-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Украины нийт хүн амын 1/4 нь орон гэрээ орхиход хүрчээ

НҮБ-аас мэдээлснээр нэг сар хүрэхгүй хугацаанд Украины нийт хүн амын 1/4 нь буюу 10 сая гаруй хүн дайны улмаас орон гэрээ орхиход хүрсэн ба тэдгээрийн 3.5 сая орчим нь хөрш зэргэлдээ улс орнууд руу дүрвэжээ. 

Украины нийслэл Киев хотын Подольский дүүрэгт хэд хэдэн орон сууц, худалдааны төв ОХУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөлтөнд өртөж, нэг хүн амь үрэгдсэн талаар Киев хотын дарга Виталий Кличко мэдэгджээ. 

Гал сөнөөгчид худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байгаа ба иргэд хэд хэдэн удаа дэлбэрэх чимээ сонссон хэмээн мэдүүлжээ. 

ОХУ-ын Батлан хамгаалын яам Мариуполь хотын оршин суугчдад энэ даваа гарагт хотоос баруун болон зүүн чиглэлд гарч, ОХУ руу дүрвэх боломж олгож байгаагаа мэдэгдэж, тус хотыг хамгаалж буй Украины цэргүүдэд зэвсгээ хаян, бууж өгөх санал тавьсан байна. 

Үүний хариуд Украины шадар сайд Ирина Верещук Украины зэвсэгт хүчнийхэн хэзээ ч бууж өгөхгүй хэмээн мэдэгджээ. 

Украины зэвсэгт хүчнээс мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Мариуполь хотын урлагийн сургуулийг бөмбөгджээ. Тус сургуулийн байранд 400 орчим хүн орогнож байсан ба оросууд Мариуполь хотод агаараас болон тэнгисээс тасралтгүй цохилт өгсөөр байгаа аж. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Израилийн парламентын гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ Израилийн эрх баригчдыг ОХУ-ын эсрэг хангалттай хориг тавиагүй гэж буруушааж, Израиль улс Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлээгүй болохыг онцолжээ. Тэрээр мөн СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийсэн ч талууд шийдэлд хүрч чадахгүй бол Дэлхийн 3-р дайн эхэлнэ гэжээ. 

ОХУ  Украин руу довтолсноос хойш Украинд  1459 энгийн иргэн амь үрэгдээд байгаа ба  тэдгээрийн нь 115 хүүхдүүд байна.

Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.2.157) 2022-03-23 02:11
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.57) 2021-08-07 00:03
      • 0
      • 0

      Yneheer manuuhainuud l bdag um bna ymar ch asuudal zojitsuulj chadahgyi manuuhai gehed chig Bagadana

      Хариулах