Оюун санаагаа цэгцэлж, харах өнцгөө өөрчлөх 7 арга зам

Twitter Print
2021 оны 11-р сар 11-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Ажил, гэр гэж явсаар амьдрал нэгэн хэвийн, уйтгартай санагдаж байна уу? Ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй мөртлөө яг юу гэдгийг нь мэдэхгүй явсаар л байгаа юм биш биз? Тэгвэл танд амьдралынхаа хэв маягийг ялимгүй өөрчилснөөр өөдрөг амьдрах боломж бас байна. 

Танд оюун санаагаа цэгцлэж, харах өнцгөө өөрчлөөд үзэх дараах 7 аргыг санал болгоё. Таны амьдралд ер бусын гэмээр гайхамшигтай өөрчлөлтүүд гарах болно.

1. Шүлэг бич

writing

Шүлэг, яруу найраг нь бодлоо цэгцтэй буулгах урлаг учир оюун санааг цэгцлэхэд дөхөмтэй. Бичих үедээ хүн эргэн тойрныхоо бүх зүйлд төвлөрсөн байдаг. Өөрийнхөө бодлын тухай бодлоо бичсэн ч болно. Та өөрийн бодлоо шүүж чаддаггүйтэй адил бичиж буй зүйлээ шүүх хэрэггүй. Өөрийн бие махбодь болоод хүрээлэн буй орчиндоо анхаарснаар илүү их бодол урган гарна. Энэ бол бүтээлч сэтгэлгээний шавхагдашгүй булаг юм.

2. Явган аялалд яв

Venice_002

Амралт танд гайхалтай эрч хүчийг өгөх болно. Харин дараагийн амралтаараа явган аялалд явахыг зөвлөх байна. Удаан алхсанаараа бие махбодид тустай. Шинэ газар, хотын төвөөр ч явган аялал хийж болно шүү дээ.

3. Морь уна

horseback

Морь унах нь цусны даралт болон стрессийн түвшинг багасгадаг. Мөн уур хилэн, айдсааа даван туулахад тусалдаг төдийгүй илүү одоодоо анхаарах боломжтой болдог.

4. Нохой тэжээ

Young_boy_petting_his_dog

Гэрийн тэжээмэл амьтан биднийг аз жаргалтай болгодог тухай олон төрлийн судалгаа байдаг. Тэд биднийг илүү ухаалаг, нинжин сэтгэлтэй болгодог ба илүү нийгэмшүүлдэг. Ялангуяа нохой тэжээснээрээ тархийг тэжээх допамин болон окситоцин гэсэн хоёр бодисыг ялгаруулдаг. Эдгээр бодисууд нь шагнал урамшил, таашаалтай холбоотой байдаг байна.

5. Шувуудыг ажиглах

birding

Шувуудыг ажиглах нь орчин тойрондоо өөрийгөө мэдрэх гайхалтай арга юм. Шувуудын үзэсгэлэн гоог ширтэн анхаарлаа хандуулах болно. Шувуудыг ширтэхийн тулд юун түрүүнд байгаа газрыг нь илрүүлэх хэрэгтэй. Одоо харин дуран байхад л хангалттай.

6. Ууланд авир

hikingrocks

Оюун санааг цэгцлэх хамгийн сонгодог арга юм. Ойд алхах нь эрүүл мэндэд ч тустай. Стрессийг бууруулна. Ууланд авирахдаа зэрлэг байгалийг сайтар ажиглаарай. Оюун бодол, сэтгэл санааг дээд зэргээр цэгцлэх болно.

7. Ногоо тарь

16338-a-woman-enjoying-gardening-outdoors-pv

Хэрэв ногоо тарих аргачлалыг мэдэхийг хүсвэл нар тусгалтай, шим тэжээлтэй сайхан газрыг сонгох хэрэгтэй. Дараа үрслүүлэг чухал. Хамгийн гол нь анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай байдаг учир оюун санаагаа цэгцлэх нэгэн дасгал болно.

Эх сурвалж: lifehack.org

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.