Дугуй түгжих журам хэрэгжиж эхэллээ

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Тээврийн  хэрэгслийн дугуй түгжих журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал,

- Түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон

- Хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон

- Хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгсэлд энэ журам үйлчлэх аж.

Уг ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах бөгөөд гэрээ байгуулсан дөрвөн аж ахуйн нэгж гүйцэтгэх юм байна. Жолооч нар дугуйгаа түгжүүлсэн тохиолдолд 20 мянган төгрөгийн торгууль төлж тайлуулах аж. 

Дугуй түгжигчийг ашиглаж эхэлснээр тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа зогсохгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зарим тохиолдолд ачиж, журамлана гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.