ЗХУ-ын сүүлчийн Ерөнхийлөгч асан Михаил Горбачев 91 насандаа таалал төгслөө

Twitter Print
2022 оны 08-р сар 31-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Хүйтэн дайныг энхийн замаар төгсгөж чадсан ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв 91 насандаа таалал төгсчээ.

1995 онд ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон тэрээр дотооддоо өөрчлөлт шинэчлэлт явуулахаас гадна ЗХУ-ыг дэлхийд нээлттэй болгож чадсан ч Зөвлөлт Холбоот улсыг задрахаас сэргийлж чадаагүй юм. Тэрээр АНУ-тай цөмийн зэвсгийг хязгаарлах тухай гэрээ хийж, Дэлхийн 2-р дайнаас хойш Европыг хоёр хуваагаад байсан "төмөр хөшгийг" үгүй хийж, хоёр Германыг нэгтгэхийн тулд барууны орнуудтай хамтран ажиллаж байсан билээ.

Гэсэн ч түүний дотооддоо хэрэгжүүлж байсан өөрчлөлт шинэчлэлтийн бодлогууд нь Зөвлөлт Холбоот улсын эв нэгдлийг сулруулж, задрахад хүргэсэн юм. Уг үйл явдлыг одоогийн Ерөнхийлөгч В. Путин "20-р зуунд геополитикт гарсан хамгийн том сүйрэл" хэмээн тодорхойлж байсан билээ. ОХУ-ын Төв Клиникийн эмнэлгээс хийсэн мэдэгдэлд Михаил Горбачёв 30-ны орой "түүнийг олон жил зовоосон хүнд өвчний улмаас" таалал төгссөн тухай бичсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалд гүнээ харамсаж байгаа ба өнөөдөр Михаил Горбачёвын гэр бүл, найз нөхдөд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан илгээнэ хэмээн Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дэр Ляйен 1990 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн М. Горбачёв Евррпт эрх чөлөө, энх тайван тогтоход гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн онцолсон бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "М. Горбачёв Путины түрэмгийллийн үед Зөвлөлтийн улс орнуудын нээлттэй байлгахыг зорьсон хэвээр байсан нь бидэнд том үлгэр жишээ болно" хэмээн мэдэгджээ.

Михаил Горбачёвын ачаар Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа ЗХУ барууны улс орнуудтай харидцаагаа сайжруулж, хэдэн 10 жил үргэлжилсэн Хүйтэн дайны зөрчилдөөн үгүй болсон билээ. Оросын Либерал сөрөг намын дарга Григорий Явлинский, "М. Горбачёв Оросын хэдэн зуун сая хүнд эрх чөлөөг нь олж өгсөн. Ийм том нөлөө үзүүлсэн удирдагч түүхэнд цөөн хэдхэн л бий." хэмээн дурсан ярьжээ.

Михаил Горбачёвыг Москва дахь Новодевичье оршуулгын газарт 1999 онд өөд болсон гэргий Раисагийнх нь булшны дэргэд оршуулах аж.

ОХУ Украин руу довтолсонтой холбоотой мэдээ мэдээлэл хүргэж байсныхаа төлөө хаагдсан "Эхо Москвы" радио сувгийн дарга Алексей Венедиктов, "Бид бүгд одоо ингээд өнчирч байна. Гэхдээ энийг ухаарч ойлгож чадах нь цөөн." хэмээн ярьжээ.

1989 онд Зүүн Европын коммунист улс орнуудад ардчиллын төлөөх жагсаал цуглаан өрнөж эхлэхэд Михаил Горбачёв тэдгээр жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарахаас татгалзсан юм. Түүний энэхүү шийдвэр ЗХУ-ын улс орнуудад тусгаар тогтнох хүсэл эрмэлзлийг төрүүлсэн юм

1985 онд 54 настайдаа Зөвлөлтийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байхдаа тэрээр улс төрийн болон эдийн засгийн зарим нэг эрх чөлөөг нэвтрүүлж, тогтолцоогоо сэргээх зорилт тавьсан юм. М. Горбачёвын "гласность" - ийн бодлого буюу үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бодлого хэрэгжүүлж эхэлснээр коммунист нам урьд өмнө нь байгаагүй их хэмжээний шүүмжлэлтэй тулгарч, зориг орсон үндсэрхэг үзэлтнүүд Балтын улс орнууд болох Латви, Литва, Эстони зэрэг улсыг тусгаар улсаар зарлахыг шаардах болсон юм.

Оросуудын багагүй хувь нь Михаил Горбачёвын өөрчлөлт шинэчлэлтээс болж үүссэн эмх замбараагүй байдал, ЗХУ задарснаас болж амьдралын түвшин нь буурсан зэргийг ардчиллыг хэт өндөр үнээр олж авсантай холбон ЗХУ-ын экс удирдагчид шүүмжлэлтэй ханддаг билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.52.68) 2022-09-02 14:12
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах