Чингис хааны түүхэнд холбогдох газар уснаас

Twitter Print
2020 оны 12-р сар 27-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Эргэл хайрхан буюу Эргэлийн зоо

Монгол Улсын УИХ-ын 1996 оны 43-р тогтоолоор Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоог байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд 60910 га талбайтайгаар авсан байна. Улсын тусгай хамгаалалттай Эргэлийн зоогийн хил нь Сангийн овоо, Баянцав, Аман усны хяр, Аман ус, Төгрөг худаг, тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоогдсон байна. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн өвөрмөц тогтоцтой, палентологийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм. Говийн энэ үзэсгэлэнт сайхан газар 30 гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутны үлдэгдэл элбэгтэй. Тэнд нийтдээ 60 орчим модлог өвс ургадаг. Гуч гаруй худаг, жар орчим бууц байдаг гэдэг. Аргаль, хулан, хар сүүлт, шилүүс зэрэг ховор ан амьтдаас гадна чоно, үнэг, дорго, хярс зэрэг ан амьтан элбэг.

Энэхүү байгалийн ховор сонин тогтоц бүхий Эргэл хайрхан буюу Эргэлийн зоог нутгийн түмэн Чингис хаан дэвсчихсэн юм гэнэлээ тэгээд ийм хавтгай болсон, Чингис хаан нэг хөлөө Эргэл дээр, нөгөө хөлөө Гуа тээг дээр тавьж байгаад нум сумаа харвасан, Чингис хаан Эргэл хайрхан дээр толгойгоо тавиад, Гуа тээг дээр хөлөө тавиад унтаж байсан гэдэг, Гуа тээг бол жижигхэн болохоос Эргэл хайрхантай адилхан хэлбэртэй, бас Чингис хаан Эргэл хайрханыг дэрлээд Гуа тээг дээр хөлөө тавиад унтаж байсан чинь хөлийн хуруу нь загатнасан гэнэ, тэгээд хартал хөлийн хуруунаас нь 7 чоно идчихээд явж байсан юм гэнэлээ  гэхчлэн сүрлэг хайрханаа Эзэн Богд Чингис хаантайгаа холбон домоглон ярьсаар эдүгээ хүрчээ.

Б.Баатархүү, Д.Одсүрэн. “Чингис хааны төрсөн газрын нэр Дэлүүн болдог мөн үү? Нууц Товчооны нууцаас тайлах нь” УБ. 2014 он. номоос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.